
Өнгөрөгч 5-р сард хэдэн мянган зээр үхсэнийг эрдэмтэд тайлбарлаж чадаагүй. Гэвч дахин нэгэн асуудал гарч ирлээ. Сүүлийн үед АНУ-ын Аляска мужид халим үхэх болсон шалтгааныг мөн л тайлбарлаж чадахгүй байна. Өнгөрсөн 5-р сараас хойш 30 гаруй том халим үхчээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс тав дахин олон болоод байгаа тоо юм. Эрдэмтэд халимуудаас шинжилгээ авсан ч ямар нэгэн ноцтой зүйл олж чадахгүй мухардалд ороод байна.
Далайн зарим хөхтөн амьтад дэлхийн дулаарлаас болж Номхон далайн халуун уснаас дайжиж сэрүүн бүс рүү нүүдэллэж ирэх болсон. Эрдэмтэд Аляска орчмын далайн хойд бүс хортой хүчилтэй байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байна. Нарийн учрыг нь олохоор олон улсын эрдэмтэд хамтран ажилласаар байгаа гэж NOAA загас судлалын хүрээлэн мэдээлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт