ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Чингис хааны тухай таван цуурхал

    Time.com уг нийтлэлийг History News Network сайтаас авч нийтэлжээ.

    1. Тэрбээр барууны талыг хэт барьсан бурангуй ёсыг тогтоогч байсан. 

    Араб, Перс, Монгол хэл дээр олдсон эх сурвалжуудаас үзэхэд Чингис хааны зан араншин маш нарийн дүрслэгдсэн байдаг. Сэтгэл санааны байдал, нөхцөл байдлаас хамаарч түүний зан ааш энгийн хүнийхтэй адил олон янзаар хувирдаг байв. Жишээ нь: овсгоотой, алсын хараатай, шударга, өглөгч, тэсвэр хатуужилтай, сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг, эр зоригтой, олон талын авьяастай, удирдагч байхуйн бүхий л чадварыг эзэмшиж төрсөн заримдаа аймхай болчихдог, тэрслүү зантай, заль мэхтэй, хэрцгий догшин, бусдад хүндэтгэлгүй харьцдаг, өс хонзон санадаг, заримдаа "тэнэгдүүхэн" гэх мэт. 

    Хүн танихдаа гаргууд хэмээгддэг тэрбээр зарим үед гэнэн шийдвэр гаргах тохиолдол байдаг байв. Хятад домч /үнэн хэрэгтээ хуурам ч байсан гэлцдэг/ Чун Чаныг оюун санааны зөвлөхөө болгож байсан нь үүнийг гэрчилнэ. Энэ нь түүнийг орчин цагийн удирдагч нарын "төгс багш" авдаг байснаас нэг их ялгарахгүй гэдгийг харуулж байгаа юм. Үүнийхээ хариуд тэр атаа жөтөө, солиотой бас маш ууртай болж байсан. Өмнө нь Чингис Хаан үнэхээр бахдаж бишрэм удирдагч байсан. Харин түүнийг барууны талыг барьсан бурангуй удирдагч байсан гэдэг нь цаг хугацааны хувьд ташаа ойлгот байсан. Учир нь "баруун, зүүн" хэмээх ойлголт Францын хувьсгалын үед гарсан юм. 

    2. Тэр ер бусын хэрцгий магадгүй сэтгэцийн өвчтэй хүн байсан.

    Чингис хаан хэтрүүлсэн байж болох ч дундад зууны үеийн хаадын дараах харгислал шиг байгаагүй: 1127 оны Хятадын Сонгийн босогчдийн тэдний эсрэг хийсэн нядалгаа,  1209 оны Бэзиерс, Каркассонд болсон Загалмайтнууд Албигенчуудыг хүйс тэмтэрсэн, 1296 онд  Бервикт I Эдвард 8,000 Шотландуудыг зэрлэгээр алсан, 1303 онд Читторт Ала ал-дин Киилжигийн босогчид 30,000 Хинди шашинтнуудыг алсан, 1014 оны Булгар дахь их аллага, Антиох, Иерусалим дахь Загалмайтны зан үйл гэх мэт зөндөө бий. Чингис хаан тэднээс илүү ч биш дутуу ч биш адилхан л байсан.

    Чингис Хаан 16-р зууны үеийн III Хэнри хаан шиг тийм ч их нэр хүндтэй байж чадаагүй. Түүний үеийн дайн байлдааны тухай хэтрүүлэг, үлгэр домгуудыг дайсан байсан Хятад, Кидан, Перс ялангуяа Араб түүхчид гаргажээ. Харин Монголчууд өөрсдөө энэхүү цуурхалыг тараасанд илүүтэй баярлаж цуу яриа сонссон хот, улсуудыг байлдалгүйгээр эзэлж авахад хялбар байдаг байжээ.

    3. Түүний "Бууж өг эсвэл үх" гэсэн бодлого нь хүмүүнлэгийн эсрэг аймшигтай гэмт хэрэг байсан. 

    Олны анхаарлыг ихэд татдаг энэхүү бодлогын талаар олон нотлох баримт олдсон: Газар нутгаа өргөжин тэлэхийн хэрээр түүний  зорилго нь дэлхийг эзлэхэд чиглэж эхэлсэн. Чингис хаан өөрийгөө дээд тэнгэрээс заяат дэлхий ертөнцийг нэгтгэн захирах  нэгэн хэмээн итгэдэг байсан нөгөө талаас Монголчууд эзэлсэн хот суурин газраа бослого гаргахаас эмээж уур хилэнгээ тэдэнд харгислан гаргах нь үр дүнтэй байсан. Хамгийн оновчтойгоор тайлбарлахад Монголчуудын үргэлж дайны хохирол ихтэй байдаг байснаас нэг ч цэргийн гарлагагүй буулгаж авах хамгийн сайн арга байжээ. Араб түүхчид бууж өгөөгүй хотуудыг нэг ч хүн, эмэгтэйчүүд, хөгшид, хүүхэд тэр бүү хэл нохой, муур үлдээлгүй хүйс тэмтэрнэ гэж тараан айдаст автдаг байсан.

    Иргэншсэн үеийн Нацист Герман, ЗХУ-ын "Аугаа эх орны дайн" гэх нэртэй 1941 оны бүдүүлэг аллагыг Монголчуудтай харьцуулалтгүй.

    4. Чингис хаан ба түүний Монгол хүний олноор дайрч ялалт байгуулдаг байсан. 

    Энэ бол хүмүүсийн дунд тархсан хамгийн худлаа цуурхал. Тэд Хубилай хааныг хаан ширээнд суутал үргэлж тоогоор цөөнх тулаанд оролцдог байсан. Үүний томоохон жишээ бол 1222 онд болсон Оросуудтай Калка голд тулалдсан байлдаан, 1241 онд Польшуудтай Лиегницэд хийсэн дайнууд энэ жагсаалтад орно. Хамгийн алдартай тоогоор цөөнх жишээ болох хоёрхон сая хүрэхгүй Монголчууд 100 сая хүнтэй Хойд Хятадын Жин гүрнийг ялж байсан юм. Монголчууд морь сайн унадаг, зэр зэвсэг, цэргийн ур чадвар маш сайн байсан.

    5. Чингис хаан бол бид бүгдийн эцэг, хүн төрөлхтөн Монголоос гаралтай 

    Удамшил, хүний үүслийн тухай тайлагдашгүй оньсогын талаар хүмүүс ийнхүү цуурдаг. Генетик судлаачид Ази тивийн нийт хүн амын 0.8 хувь нь ижил цустай өвөг эцэгтэй байх гэсэн таамаглал дэвшүүлсэн. Үүнээс үзвэл дэлхийн хүн амын 0.5 хувь нь ижил цустай, нэг өвөг эцэгтэй буюу Чингис хааны үр удам 16-17 сая гэсэн тооцоо гарч байгаа юм. Гэхдээ энэ бол хамгийн ихдээ байх боломжийг тооцсон онол төдий юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй