Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол , Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан билээ.
Тус хэлэлцээр нь 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг хэлэлцээрийн дагуу бүх төрлийн паспорттай хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс харилцан визгүй зорчих боломжтой болж байгаа юм.
Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт