ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энержи ундаанаас болж тамирчин залуу нас баржээ

    Англид амьдардаг Dean Wharmby хэмээх бялдаржуулах урлагаар хичээллэдэг тамирчин залуу элэгний хорт хавдрын улмаас нас баржээ. Тэрбээр өдөрт 7-8 энергийн ундаа /energy drink/ хэрэглэдэг, жин нэмэхийн тулд хүнд хоол хүнс, өндөр калори, уураг ихтэй хоол иддэг байжээ. Мэдээж бас мөрөөдлийнхөө биеийг бүтээхийн тулд цуцалтгүй бэлтгэл хийнэ. 

    Харамсалтай нь 2010 онд тэрбээр элэгний хорт хавдар туссанаа мэдэж хүнд химийн эмчилгээ хийлгэхийн оронд хоолны цэсээ бүрэн өөрчилсөн ч хэтэрхий оройтсон байв. Тэр ямар ч сахар, улаан махны төрлийн хүнс хэрэглэхээ больж аль болох витаминлаг эрүүл хүнс хэрэглэж эхлэв. Олон жилийн турш тэр сендвич, гамбургер, пизза зэргээр л хооллож иржээ. 

    Спиртийн төрлийн зүйлс хүний элэг цөсийг хамгийн их гэмтээдэг гэж хүмүүс итгэдэг ч элэгний хорт хавдар үүсэх бас нэгэн шалтгаан нь буруу хооллолт, хэт их өөх тосны хэрэглээ юм. Мөн нэмээд сахар, чихэр.  Зүрх судасны өвчин, харвалт, хорт хавдар гэх мэт хүнийг үхэлд хүргэх олон ноцтой өвчнийг сахарын агууламж өндөртэй уух зүйлс, өөх тостой хүнд хоол үүсгэдэг. Дэлхий даяар 2010 оноос хойш energy drink гэх мэт сахар, каффейний агууламж өндөртэй бүтээгдэхүүн 184,000 хүний нас барах шалтгаан болсон гэсэн тооцоо бий. Нэн ялангуяа энергийн ундаанд агуулагддаг каффейний хэмжээ л дангаараа хүний биед сөрөг нөлөөтэй. Цаашлаад мөн сахарын агууламж нь зүрх судасны эрүүл мэндэд таагүй нөлөөтэйгөөс гадна хорт хавдар үүсгэгч юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй