ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Угаалгын машиндаа 3 цаг гацсан эрийг аварчээ

    Австралид нэгэн гэр бүлээс гал сөнөөгчдөд 22 настай хүү нь угаалгынхаа машинд бүсэлхийгээрээ орчихсон, гурван цаг гаруй гарч чадахгүй гацчихсан тухай дуудлага иржээ. Гал сөнөөгчид тус айлд ирээд нэг цаг гаруй хугацаанд "ноцолдсоны" эцэст залууг угаалгын машинаас гаргаж авчээ. Тэрбээр ямар учраас угаалгын машиндаа ингэж орооцолдсон тухайгаа хэлэхийг хүсээгүй гэнэ.

    Аврах үйл ажиллагаанд оролцсон гал сөнөөгчид өөрсдийнхөө facebook хуудсанд ийнхүү бичжээ: 

    "Амьдралдаа хийж байсан хамгийн сонирхолтой аврах ажиллагаануудын нэг энэ байлаа. Бид залууг аврахын тулд угаалгын машиныг бүхэлд нь задалсан" гэжээ. 

    Үүний дараа угаалгын машиндаа гацсан залуу эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд ямар нэгэн гэмтэл аваагүй аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй