ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Польшид Нацистуудын үнэт эдлэл, зэвсэг агуулсан галт тэрэг олджээ

    1945 онд Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөх үед Нацистын цэргүүд зөвлөлтийн цэргүүдээс зугтах үедээ Польш улсын одоогийн Вроклав хотын нэгэн ууланд үнэт эдлэл, буу зэвсэг дүүрэн агуулсан нэгэн галт тэргийг нууж орхижээ. Дайн дууссаны дараа тус галт тэрэг, түүн доторх үнэт эдлэлийг хайсан ч эрэл мухардсан тул алга болсон гэж үзэн орхисон аж. 

    Саяхан нэг Герман, нэг Польш хоёр хүн хамтдаа тус уулын ойролцоо аялж яваад алга болсон гэх галт тэргийг олж, нуусан үнэт эдлэлүүд бүгд дотор нь байгаа тухай Польшийн цагдаагийн байгууллагынханд мэдээлсэн байна. Тэд тус түүхийн үнэт баримтыг олсон учир 10%-ийг нь авна гэдгээ мэргэжлийн хуульчиар дамжуулан мэдэгдээд байгаа гэнэ. Хэрэв тэдэнд хүссэн хувийг нь өгөхгүй бол галт тэргийг хаана байгааг тодорхой хэлэхгүй хэмээсэн байна.

    Одоогийн байдлаар тэдний хэлсэн тодорхойлолт, байршил тус галт тэрэгний байж магадгүй гэж үзсэн газар, мэдээлэлтэй таарч байгаа ажээ. Гэхдээ тэдэнд хүссэн хувийг нь өгөх эсэх нь тодорхой бус байгаа бөгөөд үнэн хэрэгтээ зарим хүмүүс энэ галт тэргийг анхнаасаа зохиомол цуу яриа байсан, бодит биш зүйл гэж үздэг байна. Хэрэв үнэн бол, галт тэрэг 150 орчим метр урт дотор нь 300 тонн алт, мөнгө, үнэт эрдэнэс, Унгарын Еврэйчүүдээс дайны үед хурааж авсан нэн ховор уран зураг, буу зэвсэг хадгалагдаж байгаа ажээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй