Азийн наадамд аварга болж, алтан медаль хүртэж амжаагүй байсан Монголын боксын тамирчид авч үзээгүй медалиа хүртэх зорилго өвөртлөөд Инчёныг зорьсон. Шагналын тавцанд зогсох зам тэдэнд дардан байсангүй.
Шүүгчдийн шударга бус шүүлтээс сэтгэл гонсгор үлдсэн нөхдийнхөө ганц найдвар нь ОУХМ Д.Отгондалай болж боксын рингэнээс алтан медаль хүртэж баярлуулсан юм. Түүний амжилт Монголчуудын олон жил хүлээсэн мөрөөдөл байлаа.
Тэрбээр 2008 оноос хойш “Хилчин” спорт хороо, 0168-р ангид харьяалагдаж бэлтгэл сургуулилтаа базааж буй. Тэрбээр Азийн наадамд аварга болсноор ахлагч цолоо дэслэгч болгон ахиулав. Түүнд төрсөн нутаг болох Дорнод аймгийнхан хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзан, баярын мэнд хүргэжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт