ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн хамгийн баян өсвөр настнууд

    Үзэсгэлэнтэй арал, усан онгоцнуудыг хэд хэдээр нь худалдаж авдаг чинээлэг алдартнууд олон бий. Харин одоо 20 орчим настай залуус ч мөн тэдгээр чинээлэг хүмүүсийн эгнээнд багтах болжээ. 

    www.successstory.com сайт дэлхийн хамгийн чинээлэг 10 өсвөр настай залуусыг нэрлэсэн байна. 

    10. Elle Fanning 

    Дөрөвхөн настайгаа жүжиглэж эхэлсэн тэрбээр тус жагсаалтын аравдугаарт багтжээ.

    9. Willow Smith 

    Уилл Смитийн охин тус жагсаалтад мөн багтжээ. Аавтайгаа "I am Legend" кинонд тоглож байсан охины хөрөнгө 4 сая орчим. Тэрбээр дуулдаг, жүжиглэдэг тун авьяаслаг охин.

    8. Selena Gomez 

    Селена маш багаасаа жүжиглэж олны танил болсон авьяастан төдийгүй НҮБ-ийн сайн санааны элч ажилтан. Түүний нийт хөрөнгө 5.5 сая орчим доллар юм.

    7. Jaden Smith 

    Алдарт жүжигчин Уилл Смитийн хүү найман сая долларын хөрөнгөтэй. Тэр хэдийн 17хон настай ч эцгийнхээ авьяасыг өвлөн авч жүжиглэх, дуулах, дуу зохиодог.

    6. Angus T. Jones

    “Two and a Half Men” сериал киногоор нэрд гарсан жүжигчин залуу 15 сая ам.долларын хөрөнгөтэй

    5. Dakota Fanning 

    Дөнгөж 21 настай тэрбээр өдгөө 20 гаруй кинонд дүрээ мөнхлөөд буй. Дакота 16 сая долларын эзэн.

    4. Nick Jonas 

    Жүжигчин, дуучин, дуу зохиогч, хөтлөгч тэрбээр 18 сая ам.долларын хөрөнгөтэй.

    3. Taylor Lautner 

    Бүрэнхий кино түүнд 24 сая ам.долларын орлого төдийгүй өнөөдрийн нэр хүндийг нь авчирсан билээ.

    2. Miley Cyrus 

    Удаах байранд Майли Сайрус оржээ. Тэр дуучин Billy Ray Cyrus-ийн охин бөгөөд эцэг нь түүн шиг л алдартай нэгэн байв. 

    1. Justin Bieber 

    Тэрээр 110 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр энэ жагсаалтыг тэргүүлжээ. Өдгөө 21 настай Жастин таван жилийн өмнө алдарт дуучин Usher-тай хамтран дуулж уран бүтээлийнхээ гарааг эхлүүлсэн. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй