Хүн зохих хэмжээний чихэр, сахарыг төрөл бүрийн жимс жимсгэнэ, зөгийн бал сүүнээс авч болдог. Харин нэмэлт сахарын найрлага хүний биед нэн сөрөг үр дагавартай бөгөөд нэмэлт сахарын хүнсний хэрэглээнээс хасвал доорх үр дүнгүүд гарах ажээ.
1. Эрч хүч нэмэгдэх
Хүмүүс ядарсан үедээ төрөл бүрийн энержи дринк, каффейны өндөр агууламжтай ундаануудыг өөрсдийгөө сэргээхийн тулд хэрэглэдэг. Харин чихэргүй бүтээгдэхүүн хэрэглэх тусам биеийн эрч хүч нэмэгддэг. Нөгөө талаар чихэр, сахар бидний биеийн эрч хүч ялгарах чадамжийг бууруулдаг аж.
2. Таны жин хэвийн хэмжээнд очно
Чихэр өөрөө чихэрлэг зүйл идэх хүслийг төрүүлдэг. Та бидний өдөр тутам хэрэглэдэг боловсруулсан бүтээгдэхүүн маш олон төрлийн эрүүл бус найрлагатайгаас гадна түүнд агуулагдах их хэмжээний сахарын хэмжээ таргалуулах эрсдэлтэй байдаг.
3. Таны гэдэг дотор, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирна
Хэрвээ бидний ходоод бидэнтэй ярьж чаддаг байсан бол, боловсруулахад хялбар, хэт хольмог биш хоол хүнс хэрэглэхийг биднээс хүсэх байсан байх. Та чихэр бага хэрэглэсэнээр хэлэндээ амтлах чадвар, гэдэс дотортоо илүү сайн ажиллах боломжийг нь олгож байна л гэсэн үг.
4. Та чихэр идэхийг хүсэхээ болино
Чихэр өөрөө чихэр идэх хүслийг төрүүлдэг хэмээн дээр дурдсан. Та хүнсний хэрэглээнээсээ нэмэлт сахарын найрлагатай бүтээгдэхүүн, нэмэлт сахарыг хассанаар аажим аажим чихэр идэх хүсэлгүй болж буйгаа мэдрэх болно. Ийм учраас та ямар нэгэн жимс идэхэд л хангалттай их чихэрлэг зүйл идсэн мэт санагдаж, ганцхан зүсэм бялуунд хүртэл "цадна" гээд бод доо!
5. Таны арьс эрүүл харагдаж эхэлнэ
Та ямар ч арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэсэн яагаад батга гараад, гэнэтхэн гарахаа болиод байна вэ? гэж гайхаж байсан байх. Магадгүй хэт их чихэрлэг бүтээгдэхүүн таны арьсыг дотроос нь гэмтээсэн байж болох юм. Нэмэлт чихэр, эсвэл хэт чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэхээ зогсооход арьс нь урьд өмнөхөөс илүү эрүүл сайхан болсон тухай олон хүн ярьдаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт