
Бага насны ихэнх хүүхдүүд сургуульд явах, ном унших тийм ч дуртай бус, байдаг. Ном унших тэдний хувьд халшрам зүйлсийн нэг байдаг мэт. АНУ-ын Dubuque мужийн үсчин Courtney Holmes энэ асуудлыг харин тун сонирхолтой байдлаар шийджээ.
Courtney Holmes хоёр хүүхдийн аав бөгөөд үсээ засуулж байхдаа өөрт нь ном уншиж өгсөн хүүхдүүдийн үсийг үнэгүй засаж өгдөг аж. Үсчнийх нь газар орж ирсэн хүүхдүүдийг тэр ширээн дээрх номуудаас дуртайгаа сонгон уншихыг хүсдэг байна. Харин хүүхэд уншихаас татгалзвал өөртэй нь хамт уншихыг тур санал болгодог.

"Хамгийн анх би дөрвөн хүүхдийг ном уншуулж эхэлж байлаа. Гэхдээ удалгүй би гайхаж эхэлсэн. Яагаад гэвэл өдөрт 20 гаруй хүүхэд ном уншингаа үсээ засуулахаар намайг дугаарлан хүлээдэг болсон" хэмээн Холмес USA TODAY сайтад өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт