Тайландын нийслэл Банкок хотын Эраван сүмийн хажууд болсон аймшигт дэлбэрэлтэд нэгэн гадны иргэнийг сэжиглэж эхэлжээ.
Нэгэн таксины жолоочийн хэлснээр тэрээр сэжигтэнг хэргийн газраас дэлбэрэлтээс хэдхэн минутын дараа авч такси хүргэлтийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд утсаар Тайландаас өөр хэлээр ярьж байсан, нэг жижигхэн цаасан дээр очих газраа Англиар бичсэнийгээ үзүүлсэн, Тайланд хүн огт биш байсан гэж CNN-д мэдүүлжээ. Сэжигтэн хүрэх газраа очоод тун тайван байж, яг л энгийн иргэн шиг байхыг оролдож байсан тухай тэр мөн дурджээ.
22 хүний амь үрэгдэж 123 хүн шархадсан аймшигт дэлбэрэлт болсон газрын ойролцоо камерт бичигдсэн сэжигтэнг Тайландын хүчний байгууллагынхан эрэн сурвалжилж эхэлжээ. Камерт бичигдсэнээр тус гадаадын иргэн сүмийн ойролцоох модон сандал доогуур нэгэн цүнх орхичхоод нэн даруй босож алхсан байдаг аж.
Тайландын Батлан Хамгаалах яамны сайдын хэлснээр тэд дэлбэрэлтийг үйлдэгч, захиалагч этгээдийг сэжиглэж эхэлсэн байгаа бөгөөд тун удахгүй бүх зүйл тодорхой болно гэж найдаж байгаа ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт