
Энэ бол Австрали улсад 1996 онд болсон үйл явдал юм. Мартин Брайнт гэх эр нэгэн ресторанд орж хоол захиалан идчихээд, тэнд байсан хүмүүстэй ярилцаж эхлэв. Гэнэтхэн тэрбээр AR-15 хэмээх буу гаргаж ирэн бүгдийг нь шүршиж эхэлжээ.
Мартин хүмүүсийн араас хөөж гүйцэн буудаж байсан бөгөөд нэг хүнийг барьцаалан явж ойролцоох зочид буудалд очин тэндээ дахин гурван хүний аминд хүрч, барьцааны хүнээ ч хөнөөн, зочид буудлыг галдан шатаасан байна.
Түүнийг тэр даруй баривчилсан бөгөөд ямар ч батлан даалтад гаргалгүй 1000 жилийн ял ногдуулсан юм.
Мартин шоронд хоригдож байх хугацаандаа яг хэчнээн хүний амийг хөнөөснөө асуусаар байсан бөгөөд түүний гол зорилго Dunblane-ий цуутай аллагаас олон хүнийг хөнөөх явдал байжээ.
Мартин нийт 35 хүний аминд хүрч 21 хүнийг гэмтээсэн байна.
Түүний уг үйлдэл "Port Arthur Massacre" хэмээн нэрлэгдсэн юм.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт