
БНХАУ-ын Бээжин хотноо ирэх сарын 03-нд болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын цэрэг эрс бэлтгэлээ амжилттай базааж байна. Тэд 10 гаруй орны цэргүүдтэй хамтарсан жагсаалын бэлтгэл хийж байгаа билээ. Хамтарсан бэлтгэлийг долоо хоног тутмын зургаан өдөрт хийж байгаа бөгөөд өдөрт найман цагаар бэлдэж байгаа ажээ. Ингэхдээ Бээжин хотын төв дэх Тянь Ань Миний талбайг дуурайлган хийсэн талбайд хийж байгаа тухай мэдээллийг БХЯ-ны СБТГ-ын тасгийн дарга дэд хурандаа Ч.Гандирваа өгчээ. Жагсаалын бэлтгэл болон бусад асуудлыг ЗХЖШ-ын ЕЗЦ-ийн штабын дарга бригадын генерал Б.Амаланбаатар, БХЯ-ны СБТГ-ын тасгийн дарга дэд хурандаа Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч хурандаа Д.Өлзийбаяр, жагсаал командлагч, ЗХЖШ-ын ХНХ-ын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар удирдан, чиглүүлж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт