ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    XX зууны хачирхалтай гоо сайхны салонууд

    Өнгөрсөн зуунд өнөөдөр өдөр тутам хэрэглэгдэж буй ихэнх зүйлс анх зохион бүтээгдсэн. Тэр дундаа бүсгүйчүүдийн байнгын хэрэглээ болох нүүрний маск, үсний индүү зэрэг анх ийм сонин содон байдлаар бүтээгдсэн байна. 

    Нүүрстөрөгчийн давхар ислээр сэвх толбыг арилгах эмчилгээ 30 эргэм насны бүсгүйчүүдийн дунд газар авч байв. Тэд нүд хамраа ийнхүү битүүлэн аманд нь зуулгасан хоолойгоор амьсгалдаг байв. 

    Аварга том үсний сэнс ашиглаж буй эмэгтэй, 1920 он 

    Үсийг химийн аргаар буржийлгаж, долгио оруулах үйл явц, Герман 1929 он

    Макс Факторын 1930 онд зохион бүтээсэн тус төхөөрөмж нүүр будалтыг шинэ төвшинд гаргаж иржээ. 

    1940 онд зохиогдсон энэхүү сонин хэлбэртэй маск нүүрэнд халуунаар үлээж, нүүрийг булбарай зөөлөн болгох үйлчилгээтэй байв. 

    "Гоолиг болгох салон" хэмээх салон нь 40 орчим насны эмэгтэйчүүдэд зориулсан жин хасах төрөл бүрийн үйлчилгээг явуулдаг байсны нэг нь тус төмөр өнхрүүшээр хөлд массаж хийдэг төхөөрөмж юм. 

     "Helena Rubinstein" салонд гоо сайханы үйлчилгээ явагдаж байна 

    Нарнаас хамгаалах тос бий болохоос өмнө наран шарлагын газар, усанд сэлэгчид ийм нөмрөг өмсөж хурц нарны гэрлээс өөрсдийгөө хамгаалдаг байв

    Дайнаас өмнө бүсгүйчүүд үсээ загварлаг, буржгар болгохын тулд ийм төхөөрөмжийн тусламжтай ороож хэдэн цаг суудаг байв 

    1930-аад оны үеийн жимсний маск 

    ‘Glamour Bonnet’ хэмээх төхөөрөмж арьсыг цайруулж өнгөлөг туяарсан болгох үйлчилгээтэй байжээ. 

    Бичил шилэн соруулаас бүтсэн энэхүү төхөөрөмж батга, арьснаас нөсөө толбыг салгадаг байв. 

    1920 оны үед резинээр хийсэн үрчлээний эсрэг маск өмссөн хоёр бүсгүй 

    Арьсны өнгийн сэргээх Макс Факторын бүтээсэн цэв хүйтэн ус, мөсөөр хийсэн тус гоо сайхны аппарат Холливудын үдэшлэгт явах гэж буй одуудын дунд түгээмэл байв. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй