Шүдийг зөвхөн угааж, цэвэрлэхээс гадна тодорхой хүнсний бүтээгдэхүүний тусламжтай өнгөлөг, бат бэх болгох боломжтой.
Шүд, амны эрүүл ахуйд хамгийн тустай хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя
1. Бяслаг
Бяслаг кальци болон сүүний хүчил агуулдаг учир шүд, ясны бат бэх байдалд онцгой ач холбогдолтой хүнс юм. Мөн өнгөр үүсгэгч хүнсний бүтээгдэхүүнээс үүдэлтэй шүдэнд наалдсан өнгөр, шүдийг гэмтээгч хүнсний эсрэг бяслаг гайхалтай үйлчилдэг ажээ.
2. Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнэд байдаг үр шүдэнд наалдсан нян бактерийг гайхалтай цэвэрлэн шүдний эрүүл мэндийг дэмжин, шүдийг цагааруулдаг.
3. Алим
Шүд цагааруулагч бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг найрлага алимны хүчил болон алимд мөн агуулагддаг. Гэхдээ алим хүчиллэг шинж чанартай жимс учраас шүдийг маш сайн цэвэрлэхээс гадна, пааланг гэмтээх аюултай тул алим хэрэглэхдээ анхааралтай байх хэрэгтэй.
4. Цагаан гаа
Цагаан гаа үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна амны хөндийн өвчлөлүүдээс хамгаалдаг. Судалгаагаар цагаан гаа амны хөндийн өвчлөлийг үүсгэдэг бактериудыг устгадаг нь тогтоогдсон байна.
5. Хан боргоцой
Хан боргоцойд агуулагддаг исэллэг хүчил, бромелайн бодисууд нь амны хөндий дахь нян бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлж шүдийг цэвэрлэдэг. Мөн шүлс ялгаралтыг нэмэгдүүлж биеийн ерөнхий дархлалын системийг мөн дэмждэг жимс юм.
6. Лууван
Лууван, алим гэх мэт хатуулаг жимс ногоог хоолны дараа хэрэглэвэл амны хөндийн хоолны үлдэгдэл сайтар арилж, шүдэнд наалдсан өнгөр оргүй арилдаг. Мөн лууван шүд цайруулах гайхалтай үйлчилгээтэй.
7. Базилик
Байгалийн гаралтай антибиотек гэгдэх базилик нь амны хөндийн бактерийг устгадаг. Базиликийг та уух зүйлдээ холих, бяслагтай хольж соус бэлтгэх гэх мэт янз бүрээр хэрэглэж болно.
8. Салмон загас
Салмон буюу яргай загас Д витамин болон кальци агуулдаг учраас шүдийг бэхжүүлдэг. Хэрэв та лаазалсан салмон загас идэх гэж буй бол ястай нь хамт идээрэй.
9. Сесамегийн үр
Ихэнх самар болон самрын үр кальциар баялаг учир шүдийг бат бэх болгодог ч сесамегийн үр шүдэнд наалдсан өнгөрийг цэвэрлэх давхар үйлчилгээтэй.
10. Шийтаке мөөг
Шийтаке мөөгөнд агуулагддаг идэвхэт найрлагууд нь амны хөндийд олон янзын бактери үүсэж, нэмэгдэхээс сэргийлдэг.
11. Цай
Ногоон болон сайн чанарын хар цай амны хөндийн эрүүл мэндэд нэн тустайгаас гадна буйлны үрэвслээс хамгаалах "catechin" хэмээх аниоксидант агуулдаг.
12. Күийноа (Quinoa)
Күийной будаа кальци, магни, мангаан, фосфат гэх мэт шүдийг бэхжүүлдэг төрөл бүрийн эрдэс агуулдаг.
13. Буржгар байцаа
Навчит манжин, буржгар байцаа гэх мэт хүнсний ногоо мөн л амны эрүүл ахуйд эерэг нөлөөтэй юм.
14. Нимбэг
Нимбэг бол байгалийн гаралтай хамгийн шилдэг "цайруулагч" учир шүдийг гайхалтай өнгөлөг болгодог. Та нимбэгийн шүүс бэлдэж амаа зайлж, нимбэгийн хальсаар шүдээ үрж болно. Гэхдээ хэт хүчиллэг учир ойр ойрхон учир шүдний пааланг гэмтээх аюултай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт