Доор бичигдсэн смүүтинууд ердөө 90 секундийн дотор бэлэн болох болно. Хэрэв та жингээ барихаар шийдсэн бол уургаар баялаг смүүти сонгон бэлтгэж хэрэглээрэй.
Бейлор коллежийн судалгааны албаны үзсэнээр 12 долоо хоногийн турш жингээ барих явцдаа ургамлын гаралтай смүүти уусан хүмүүс огт уугаагүй хүмүүстэй харьцуулахад илүү жин хаясан байв.
1. Нэрсний смүүти
1/2 аяга тослог багатай сүү
1 халбага ваниллын нунтаг
1/2 аяга хөлдүү нэрс
1/2 амны халбага давсгүй самрын тос
Шингэлэхийг хүсвэл ус холиод миксердэнэ
232 калори, 6 грамм өөх тос, 3 грамм ислэг, 28 грамм уураг агуулна.
2.Самрын тосны смүүти
1/2 аяга тослог багатай сүү
1 амны халбага ванилла эсвэл шоколадны нунтаг
1 амны халбага чихэргүй какаоны нунтаг
1/2 хөлдөөсөн гадил
1/2 амны халбага давсгүй самрын тос
258 калори, 6 грамм өөх тос, 5 грамм ислэг, 30 грамм уураг агуулна.
3. Ванилла смүүти
1/4 аяга тослог багатай сүү
1/4 аяга байхуу цай (энгийн хандалсан байхуу цай)
1/2 амны халбага ванилла
1/2 хөлдөөсөн гадил
1/2 синнамон
1/2 амны халбага чихэргүй газрын самрын тос
Шингэлэхийг хүсвэл ус нэмж миксердэнэ.
219 калори, 9 грамм өөх тос, 4 грамм ислэг, 17 грамм уураг агуулна.
4.Ногоон цайны смүүти
1/4 аяга чихэр агуулаагүй алимны шүүс
1/4 аяга ус
1/2 аяга ваниллын нунтаг
1/2 аяга хэрчсэн лийр
1/2 аяга жижиг бууцай
1/2 хөлдөөсөн гадил
1/4 гүйцэд болсон авокадо
271 калори, 6 грамм өөх тос, 8 грамм ислэг, 152 грамм уураг агуулна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт