ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Гантулга: 80 гаруй хувийг нь цэцэрлэгт хамруулна

    Энэ жил нийт хэдэн цэцэрлэг ашиглалтад орж, хэчнээн хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших талаар БСШУЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас тодруулсан юм.
     
    Б.Гантулга: 80 ГАРУЙ ХУВИЙГ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА
    -Энэ жил хэчнээн цэцэрлэг шинээр үүдээ нээж байгаа вэ. Мөн хичээлийн шинэ жил эхлэх үеэр хэд нь ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээж авах вэ?
    -2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн 59 барилга барьж байгаа ч 46 нь ашиглалтад орно. Эдгээрийн 15-20 нь хичээл цуглахаас өмнө буюу есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орох юм. Мөн энэ хичээлийн жилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор бүхий 72 барилга барихаар эхлүүлээд байна. Эхний ээлжид 40 барилгыг барих концессын гэрээг хийж, эхлүүлээд байна.
    -Цэцэрлэгийн бүртгэл эхлэхээр эцэг эхчүүд гадаа нь хонон өнжин дугаарлаж хүүхдээ бүртгүүлдэг.
    -Улсын хэмжээнд 247 мянга гаруй цэцэрлэгийн насны хүүхэд бий гэсэн тооцоо байдаг. Өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийт хүүхдийн 79 хувийг хамруулж байсан. Харин энэ жил дээрх 46 барилга ашиглалтад орсноор 6-7 мянган хүүхэд нэмж хамрагдах тооцоо бий. Энэ нь нийт хүүхдийн 80 гаруй хувийг хамарна гэсэн үг юм.
    -Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ гэсэн. Бүртгэлийг хэрхэн зохицуулж байгаа вэ. Бүртгэл эхлэх үеэр хандив, хахуулийн мөнгө өсдөг шүү дээ?
    -Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор Нийслэлийн боловсролын газрын дарга 2013 онд журам гаргасан байдаг. Үүний дагуу л явагдана. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд дугаарлаж, асуудал үүсгэдэг. Тиймээс бүртгэлийн журамдаа анхаарах үүргийг Нийслэлийн боловсролын газарт өгсөн. Мөн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн бүртгэл судалгааг өнгөрсөн хавар хийсэн. Үүний дагуу өрхийн орлогоос доогуур төвшний айл өрхийн хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийг нэн тэргүүнд бүртгэх, авах асуудалд анхаарч журамд зохицуулалт хийсэн.

    Өнгөрсөн жилүүдэд зарим хүүхдийг хандив авч цэцэрлэгтээ оруулсан зөрчлүүд гарсан. Үүнд бид тухайн цэцэрлэгийн эрхлэгч, удирдлагуудад нь арга хэмжээ тооцсон байгаа. Энэ жил бүртгэлтэй холбоотой ямар нэгэн хураамж, шимтгэл, хандив авахгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй.

    эх сурвалж: Боловсрол соёл шижлэх ухааны яам

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй