ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Угсраа автобус хуваагдсан гэдэг нь худлаа мэдээлэл

    Хэвлэл мэдээллийн зарим байгууллага “Наймдугаар сарын 17-ны 18:00 цагийн орчимд Төв шуудангийн өмнө угсраа автобус хуваагдан зорчигч гэмтсэн” гэсэн мэдээллийг олон нийтэд түгээжээ. Тухайн үед ослын газар ажилласан нийслэлийн Тээврийн газрын байцаагч, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтээр “Замын нэгдүгээр эгнээнд байрладаг үерийн усны таг бэхэлгээгүйн улмаас автобусны урд дугуйнд дайрагдан, угсраа автобусны залгаа хэсгийн шалыг цөмөлжээ.  Энэ үеэр уг залгааны хэсэгт зогсч явсан зорчигч шидэгдсэн ба ил гэмтэл аваагүй ч ГССҮТ-д томографикийн зураг авахуулахад ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Уг осол нь автобус болон жолоочийн хариуцлагаас шалтгаалсан осол биш” гэж тогтоожээ. Тиймээс зарим хэвлэл мэдээллийн байгууллагаас олон нийтэд түгээсэн “Угсраа автобус тасарч, хоёр хүн гэмтсэн” гэдэг нь ь албаны эх сурвалжаас тодруулаагүй худал мэдээлэл юм. Шинээр үйлчилгээнд нэвтрүүлсэн угсраа автобусны үйл ажиллагааг жигдрүүлэхээр Беларусь Улсын мэргэжилтнүүд ажиллаж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй