Идэх юм аа газар унагаачхаад "Унаад удаагүй байна" гээд аваад үлээж байгаад идчихдэг. Баруунд бол "5 секундийн дүрэм" буюу унаснаас нь хойш 5 секундийн дотор аваад идчихэд гэмгүй гэх дүрэм үйлчилдэг.
Үнэхээр газар унагасан хүнсний зүйлийг идэж болох уу? гэдгийг шинжлэх ухааны үүднээс Английн Бирмингам Их Сургуулийн эрдэмтэд судалж үзжээ. Тэдний хийсэн судалгаа өмнө нь 2007 онд мөн АНУ-ын Өмнөд Каролинагийн Клемсон Их Сургуулийн эрдэмтдийн хийж байсан ижил төрлийн судалгааны үр дүнтэй таарч байгаа юм.
Судалгааг гурван өөр төрлийн гадаргуу болох паркетан шал, модон шал, хивсэн дээр хийжээ. Тэд Escherichia coli, Staphylococcus aureus, Salmonella typhimurium зэрэг бактерийг /зураг/ судалгаандаа ашиглажээ.
Судалгааны дүн:
Судалгааг хийсэн эрдэмтэд "5 секундийн дүрэм" гэж байхгүй "0 секундийн дүрэм" гэж "гаргажээ".
Тэдний нэгнээс нь "Та газар унагасан идэх юмаа авч идэх үү?" гэсэн асуултад "Би эрсдэлд ормооргүй байна. Яг л суудлын бүсээ зүүхгүй машин барьж байгаатай адил" гэж хариулжээ.
ашигласан материал: nationalgeographic.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт