Хэрэв та сайхан булчинлаг сайхан мөр, цээж, гартай болохыг хүсвэл дасгал сургуулилт шаргуу хийх хэрэгтэй. Танд мөр цээжний булчинг хөгжүүлдэг дасгалуудыг танилцуулж байна.
Та доорх дасгалуудыг хийж эхлэхдээ доор заасан тоогоор, хэсэг хугацааны дараа дасгалынхаа хийх давталт, тоог ихэсгэвэл илүү үр дүнтэй.
Дасгалуудыг хийх явцад танд гантель хэрэг болох тул урьдаас бэлтгээрэй.
Алхалттай суниалт
Алхалттай суниалт хийхийн тулд суниагаад, тухайн байрлалаа өөрчлөлгүй хажуу тийш шилжин дахин суниана. Доорх бичлэгт хэрхэн алхалттай суниахыг харуулсан болно.
Нэг удаа- 10-12 удаа
Гурван толгойт булчин хөгжүүлэх
Сандал дээр цэх суугаад мөрнөөс урагш гантельтай гараа тэгшхэн сунгана. гараа дээш цэх өргөн дараа нь арагш чихнийхээ хажууд гараа барина.
Гараа буцаж дээш цэх өргөн дараа нь урагш сунгасны дараа буулгана.
Нэг удаа: 10-12 удаа
Мөрний булчин хөгжүүлэх
Хөлдөө мөрний хэмжээтэй зогсон гантелиа дотогш харуулан барина. Үүний дараа мөртэйгөө нэг төвшинд гантелиа дотогш харуулан барьж, дээш өргөх үедээ гадагш харуулна.
Нэг удаад: 10-12 удаа
Цээжний булчин хөгжүүлэх
Тэгшхэн гадаргуутай зүйл дээр хэвтээд гантелл барин тохойгоо нугална. Дараа нь зурагт үзүүлсний дагуу гараа тэнийлгэж хэсэг барьсны дараа гараа урагш цэх тэнийлгэнэ.
Нэг удаад: 10-12 удаа
Гарын булчин хөгжүүлэх
Хөл дээрээ хагас суугаад, зүүн гартаа гантеллаа бариад баруун гараа урагш зурагт үзүүлсний дагуу тэнийлгэнэ. Үүний дараа гантеллтай гарын алгыг дээш өргөх явцдаа гадагш эргүүлэн өргөж буулгах явцдаа дотогш эргүүлнэ.
Нэг удаад: Нэг гараар 10-12 удаа хийж гараа солбино.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт