ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Бид ялав” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллаж байна.

    Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

    Ажлын хэсэг Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаж, олон ажлыг зохион байгуулж буй бөгөөд тэдгээрийн нэг хэсэг нь "Бид ялав" үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнгээр дайны үеийн хүнд сорилт, тулалдаануудын ялалт, баатарлаг үйлсийг үзүүлсэн 100 гаруй гэрэл зураг, 20 гаруй бичиг баримт, байлдааны талбарын газрын зураг зэргийг "Монгол цэргийн музей"-д дэлгэжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Алтансүх, ЗХЖШ-ын  Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, ЗХЖШ-ын ЦХҮГ-ын дарга, хурандаа М.Эрдэнэдалай,  ОХУ-ын Алс Дорнодын Ерөнхий цэргийн командын дээд сургуулийн захирал, хошууч генерал В.М.Грызлов, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон холбоочин, ахмад дайчин, бэлтгэл дэд хурандаа Т.Бат-Очир нар болон ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын Соёл, Шинжлэх ухаан, Мэдээллийн төвийн төлөөлөгчид, Монгол Улсын баатруудын үр хүүхдүүд, ахмад дайчид, иргэд оролцлоо. “Бид ялав” үзэсгэлэн Сүхбаатар, Дорноговь аймгуудад энэ сарын 18-22-ны өдрүүдэд нүүдэллэн дэлгэгдэнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй