ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрүүл өөх тос бэлэглэгч 5 хүнс

    Өөх тос гэдэг үгийг тэр чигт нь амьдралаасаа авч хаях хэрэггүй шүү. Эрүүл өөх тосыг зохих хэмжээгээр хэрэглэх нь хүний зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, хүний биеийн эрч хүчийг нэмэгдүүлдэг. 

    Та эрүүл өөх тосыг эдгээр таван хүнснээс авч хэрэглэж болно : 

    Авокадо

    Авокадо жимс зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна холестериныг бууруулж, эрүүл өөх тос агуулдаг. Мөн 45 илүүдэл жинтэй оролцогчдыг хамруулсан судалгаанд, өдөрт нэг ширхэг авокадо иддэг хүмүүсийн сөрөг холестерины хэмжээ багассан байдаг. 

    Оливийн тос 

    Оливийн тос маш олон давуу талтай. Үүний дотор зүрх судасны өвчлөл, зүрхний шигдээс өвчнөөс хамгаалах элементүүд агуулагдсан байдаг. Та аль болох цэвэр оливийн тосыг хүнсэндээ болон тусгай зааврын дагуу ууж хэрэглэх нь зүрх судасны өвчлөлөөс хамгаалах шилдэг эм болно.

    Канолын тос 

    Оливийн тостой адил Канолын тос эрүүл ханаагүй өөх тосыг агуулдаг. Өндөр уурших чадвартай учраас хоол хийх, юм шарж хайрахад хамгийн шилдэг, эрүүл сонголт бол Канолын тос. 

    Самар 

    Бүйлс, грек самар, газрын самар, фисташки гэх мэт нэлээд олон төрлийн самар зүрх судасны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй, хүний эрүүл мэндэд нэн хэрэгцээтэй тослогийг агуулдаг. Үүнээс гадна самар судсыг уургаар хангадаг. 

    Салмон загас 

    Салмон бусад тосорхог чанартай загаснууд болох хулд, хар амар, май загас зэрэг нь хүний биеийг хэрэгцээт өөх тос, уургаар хангагч юм. Загасны мах Омега-3 хүчил агуулдаг учир бусад улаан махнаас тэс өөр онцлогтой байдаг. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй