
Тэврэх нь хүн болгоны хийж чадах байдаг л зүйл. Гэхдээ сүүлийн үед тэврэх хүнгүй ганцаардах хүн олон болсоныг АНУ-ын иргэн Samantha Hess гэдэг бүсгүй анзаарч "Хүссэнээрээ намайг тэвэр" нэртэй "үйлчилгээний" газар нээжээ. Тэрээр "мэргэжлийн тэврэгч" болсоноор маш их амжилттай яваа юм байна. Нэг цагийн 60 ам.доллар төлж бүсгүйгээр "үйлчлүүлэх" эрхтэй болох юм.
Samantha Hess "үйлчилгээний газраа" нээсэн долоо хоногтоо гэхэд 1,000 үйлчлүүлэгч хандаж, одоо нэг долоо хоногтоо 10 мянган имэйл хүлээн авдаг гэж ярьжээ.
Энэ бол зөвхөн насанд хүрсэн хүмүүст зориулсан үйлчилгээ биш. Ямар ч насны хүний өмнө нээлттэй. Харин хүсвэл нэмж төлөөд дараагийн "үйлчилгээг" авч болдог гэж шуум тарсан нь огт худлаа шүү гэж бүсгүй анхааруулжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт