ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Загалмайлсан эцэг энэ өдөр 72 нас хүрч байна

    Домогт жүжигчин Роберт Де Ниро 1942 оны наймдугаар сарын 17-нд АНУ-ын Нью Иорк хотод мэндэлжээ. Түүний эцэг эх хоёул урлагийн хүмүүс байсан бөгөөд бяцхан Робертыг хоёр настай байхад нь тэд салж Роберт ээж дээрээ өссөн аж. 

    Яруу найрагч, сийлбэрч, зураач аав нь түүнийг үргэлж кинонд дагуулж явдаг байсан учир Роберт багаасаа кино урлагт элэгтэй өсжээ. Тэрээр аавтайгаа алдарт жүжигчин Грета Гарбогийн кинонуудыг ихэд шимтэн үздэг байсан тухайгаа дурсан ярьсан байдаг. 

    Роберт Де Ниро 10 настайдаа анхныхаа дүрийг бүтээсэн бөгөөд 16 насандаа өөрийн сурч байсан сургуулийг орхин кино урлагт шимтэн суралцахаар шийдэв. Улмаар коллежийн боловсролд нь зориулан ээжийнхээ хадгалсан мөнгийг ээжийнхээ зөвшөөрлөөр авч жүжигчний карьераа эхлүүлэхэд зориулжээ. Тэр Ли Страсбергийн жүжигчний студид богино хугацаагаар суралцсаныхаа дараа пробонд орж эхлэв. 

    Жүжигчин Сэлли Киркланд нэгэн удаа Роберт Де Нирогийн талаар дурсахдаа, Роберт шалгалт өгч байхдаа өөрийн 25 дүрд хувирсан төрхийг харуулсан зургуудыг үзүүлж жирийн биш жүжигчин гэдгээ харуулдаг байсан гэдэг. 

    1965 онд Роберт Де Ниро "Three Rooms" кинонд жижиг дүр бүтээн, 1968 онд "Greetings" кинонд бзрэн хэмжээний анхны дүрээ бүтээснээс таван жилийн дараа жинхэнэ карьер нь эхэлсэн гэж болно. Ийнхүү хэд хэдэн кинонд туслах дүр бүтээн, 1973 онд Bang the Drum Slowly болон Mean Streets кинонуудад тоглосны дараа 1974 онд "Загалмайлсан эцэг" кинонд  Санни Корлеоне, Майкл Корлеоне нарын дүрд шалгалт өгч хасагдсан ч "Загалмайлсан эцэг"-ийн залуу үе буюу Вито Корлеоны дүрийг бүтээснээрээ Оскарын шагнал гардуулах ёслолоос "Шилдэг эрэгтэй туслах дүрийн" эзэн болсон юм. 

    Өдгөө тэрээр 90 гаруй кинонд дүрээ мөнхөлж, долоон удаа Оскарын шагналд нэр дэвшиж "Raging Bull" киноны дүрээр шилдэг эрэгтэй жүжигчин, "Godfather II" киногоор шилдэг эрэгтэй туслах дүрийн эзэн мөн хоёр Алтан бөмбөрцөг шагнал, өөр асар олон шагналын эзэн болсон домогт жүжигчин билээ. 

    Тэрбээр хоёр удаа гэрлэсэн, зургаан хүүхэд дөрвөн ач зээтэй. 

    Түүнээс яагаад жүжигчин болохыг тийм ихээр хүссэн тухай нэг удаа асуухад "Жүжигчин хүн хэний ч зориглон хийж чадахгүй бүхнийг хийдэг учраас гайхалтай мэргэжил" хэмээн тэр хариулсан байдаг. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй