Хүн төрөлхтөн нэг жилд хэрэглэх байгалийн нөөцөө 8-р сарын 13-нд буюу 9 хүрэхгүй сарын тодор ашиглаж дууслаа. Агаар мандал дахь нүүрстөрөгчийн хий, загас агнуур зэрэг нь жилд хэрэглэх ёстойгоос ийнхүү хурдан дуусч байгаа юм. Нэг үгээр хэлбэл хүн төрөлхтөн жилд нэг дэлхий ашиглах ёстой гэж үзвэл "энэ 1,6 дэлхийг ашиглаж" байна гэсэн үг.
Байгаль дэлхийгээс нэг жилийн дотор нөхөн сэргээж чадахаас илүү хэмжээний нөөцийг хүн төрөлхтөн хэрэглэж эхлэх агшныг “Экологийн өрийн өдөр” гэж нэрлэдэг. Ийм нэршлийг Global Footprint Network (GFN) байгууллага анхлан гаргаж тийм өдрийг тооцсоор ирсэн. Гэтэл 2001 оноос эхлэн энэхүү өрийн өдөр нь өмнөх жилийнхээс гурван өдрийн өмнө эхэлдэг хандлагатай болсон байсан.
Нэг жилд хэрэглэх нөөцөө хэрэглэж дууссан өдрийг “Экологийн өрийн өдөр” гэж нэрлэдэг болсон. Өнгөрөгч жилд 6 хоногийн өмнө “Экологийн өрийн өдөр” болж байжээ.
Энэ хэвээрээ байвал 2070 онд газрын тосны нөөц дуусна. 2030 он гэхэд "Дэлхийн хэт хэрэглээний өдөр" 6-р сард болдог болно гэж Global Footprint Network анхааруулж, 2030 он гэхэд нүүрстөрөгчийн хийг 30 хувь бууралахгүй бол дэлхий даяар өлсгөлөн болно гэж хэлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт