ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хумсны будгийн ач тус

    Зүү сүвлэх, өндөр өсгийтөө Лью Бьютоных /Louboutin/ шиг болгохын тулд танд ердөө хумсны будаг хэрэгтэй гээд бод доо. Хумсны будаг хумс гоёхоос илүү олон зүйлийг хийж чаддаг. 

    Дугтуйг цавуугаар наахад хангалттай наалдсан юм шиг санагдахгүй байвал цавууны оронд хумсны лак хэрэглэ. Цаасыг хамгийн шилдэг наалдуулагч бол хумсны будаг. 

    Зүү утас сүвлэх бол маш түвэгтэй зарим үед цаг их шаарддаг ажил. Ийм үед цаг алдалгүй хумсны лак утасныхаа үзүүрт бага зэрэг түрхээд хатсаных нь дараа зүүндээ сүвлээрэй. 

    Хэрэв та төмрөн эдлэл хэрэглэдэг бол өнгөгүй хумсны лак түрхэж өнгөө хурдан гандахаас нь хамгаалж болно. Мөн ногоон өнгийн толбо тогтоодог зүйлсийн дотор талд өнгөгүй лак түрхвэл ийм толбо үлдээхээ больдог. 

    Даавуун үдээсээ сэмэрхээс нь хамгаалж үзүүрийг нь шатаадаг. Тэгвэл үүний оронд даавуун үдээсний үзүүрт хумсны будаг түрхээрэй. 

    Шрупдсаны дараа ирмэгээр нь хумсны лак түрхвэл шруп амархан дахин эргэж, сулрахгүй давуу талтай.

    Ямар нэг зүйлд ялгах тэмдэглэгээг хумсны будгаар хийвэл амархан арилахгүй. 

    Бүсгүйчүүд энэ зөвлөгөөг нэлээд түгээмэл мэднэ байх. Шилэн трико хэсэгхэн газраа урагдвал тэр дор нь хумсны лак түрхвэл цааш урагдахаас хамгаалдаг. 

    Хөдөө гадаа явахаар төлөвлөж буй бол усны хамгаалалттай шүдэнзийг та хумсны будагний тусламжтай бүтээж болно. Бага зэрэг өнгөгүй хумсны будаг шүдэнзний толгойнууд дээр түрхээрэй. 

    Босч суухад хувцас тань сандлын түшлэг, ширээний ирмэгт гогодогдоод байна уу? Тэгвэл мөн л хумсны будгаар тухайн тавилгаа өнгөлж будаж, гялтгар гадаргуутай болгож болно. 

    Бичил сааг ямар нэг зүйл дээр наах хэрэгтэй болсон үед хамгийн шилдэг туслагч хумсны будаг байх болно. Та хумсны лак ашиглан ямар нэг зүйл дээр бэлтгэсэн саануудаа наагаарай. 

    Бүх гутлынх нь ул улаан өнгөтэй байдгаараа алдартай Лью Бютон брендийнхтэй адил гуталтай болох тун хялбар шүү. Дэгжин өндөр өсгийтийнхөө улыг галзуу улаан өнгийн будгаар будахад л хангалттай.

    Гутлын хоншоор чулуу шороонд идэгдэн халцарчихвал өнгө дагуу хумсны будаг ашиглан гутлаа өнгөлөөрэй. Шинэ мэт л гялтганах болно. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй