Оюуны бэрхшээлтэй тамирчдын оролцдог Тусгай Олимпийн Зуны наадам АНУ-ын Лос-Анжелес хотноо ирэх оны 7-р сарын 25-наас 8-р сарын 2-ны хооронд болох ажээ. Дэлхийн 177 орны 700 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагч, 30000 гаруй сайн дурынхан оролцох тус наадамд манайхаас спортын 4 төрөлд оролцох оюуны бэрхшээлтэй 16 тамирчдыг шалгаруулах зорилгоор оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулсан Тусгай Олимпийн Үндэсний анхдугаар наадмыг энэ сарын 17, 21, 22-нд жудо, ширээний теннис, хөнгөн атлетик (холын болон ойрын зайн гүйлт) гэсэн төрлөөр зохион байгуулах юм байна. Монголын Тусгай олимпийн хорооноос зохион байгуулах энэхүү анхдугаар наадамд 200 гаруй тамирчид оролцоно.
Өмнө нь 2013 онд Солонгос Улсын Инчон хотноо болсон Өвлийн Тусгай олимп, 11 сард Австрали улсын Ню Кастал хотод зохиогдсон Ази Номхон далайн бүсийн тэмцээнд Монголын анхны тамирчид болох У.Нинжбадам, Б.Элбэрэлт нар усан сэлэлтийн төрлөөр амжилттай оролцсон аж.
"Монголын Тусгай Олимпийн Хороо" ТББ нь улсынхаа оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад амьдрах урам дэм өгөх, эрүүл чийрэг аж төрөх, бусдын адил тэгш эрхтэй амьдрахад нь спортоор дамжуулж хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэмд эерэг хандлага бий болгох зорилготойгоор 2013 онд албан ёсоор байгуулагдан улмаар Олон Улсын Тусгай Олимпийн хорооны гишүүнээр элссэн байна.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт