ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Солонгос руу зорчиход MERS өвчнөөс айлтгүй боллоо

    БНСУ-д MERS-CoV вирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор “MERS-CoV-ийн халдвараас сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г  Эрүүл мэнд, спортын сайдаар батлуулан, улсын хэмжээнд хэрэгжүүлсэн.

    ЭМСЯ, ХӨСҮТ, МХЕГ хамтран уг халдвар Монгол улсад орж ирэх, тархах асуудалд эрсдлийн үнэлгээ хийсэн. Мөн БНСУ-д уг өвчлөл 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш бүртгэгдээгүй тул энэ оны 8 дугаар сарын 12-нд эрсдлийн үнэлгээг дахин хийсэн. Энэхүү үнэлгээгээр Монгол улсад уг халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй ч тархах эрсдэл бага байна.

    Иймд ЭМСЯ, ХӨСҮТөв, МХЕГ-аас Сөүл- Улаанбаатарын чиглэлийн онгоцны нийт зорчигчдоос нэмэлт асуумж авах үйл ажиллагааг цуцалж, иргэдэд  албан ба албан бус зорилгоор БНСУ-д зорчихгүй байх талаар өгч байсан зөвлөмж, сэрэмжлүүлгийг зогсоолоо.

    Харин Ойрхи Дорнод болон ялангуяа Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсад зорчихдоо уг өвчний тухай болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар зөв мэдээлэлтэй авч, сонор сэрэмжтэй аялахыг зөвлөж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй