ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    14 кг аварга гартай хүү

    Энэтхэгт амьдардаг Калеем хүү гутлаа үдэх, хоол идэхдээ бусад хүмүүс шиг амархан хийчихэж чаддаггүй. Учир нь түүний гар 33 см урттай, 14 кг жинтэй юм. 

    "Би сургуульд явдаггүй, учир нь сургуулийн багш нар бусад хүүхдүүд миний гарнаас айчихна гээд намайг сургуульд элсүүлж авахаас татгалзсан. Мөн би хувцсаа өмсөж, цамцаа товчилж, өмдөө өөрөө өмсөж чаддаггүй" хэмээн Калеем хүү хэвлэлийнхэнд ярьжээ. Мөн тэрээр маш олон удаа ер бусын гарнаасаа болж бусдад дээрэлхүүлж байсан байна. 

    Мөн түүний аавын хэлсэнээр Калеем өөрөө хоолоо идэж чаддаггүй бөгөөд гэр бүлийнхэн нь түүнд хоол өгдөг аж. Хэдий хүүгийн эцэг эх хүүгээ эмчлүүлэхийг хүсдэг ч өрхийн бага орлого болон энэ өвчний нэн ховор тохиолдлын улмаас эмнэлэгүүд ч хүүд хэрхэн туслахаа мэддэггүй байна. 

    "Би өмнө хэзээ ч зөвхөн гар нь томордог ийм төрлийн өвчинг харж байгаагүй. Гэхдээ бид генетикийн нарийвчилсан шинжилгээ авч үр дүнг нь тодорхойлхоос нааш тоймтой хариулт өгч үнэхээр чадахгүй" хэмээн Дели хотын дэргэдэх Гургаон дахь Фортис судалгааны төвийн эмч судлаач Кришан өгүүлжээ. Тэрбээр хүүгийн өвчинд одоогоор  "lymphangioma, hamartoma" гэсэн онош тавиад байгаа бөгөөд аль аль нь эмчлэгдэх боломжтой аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй