Бүх эрүүл мэндийн мэргэжилтнүүд ус уух нь хүний биед маш сайн байдаг талаар дуу нэгтэйгээр баталцгаадаг. Гэхдээ усыг уухад учир бий.
Фитнесст дасгал хийж байх үедээ ус уух нь тийм ч сайн биш байдаг байна. Ингэснээр толгой өвдөх, эргэх зэрэг сөрөг үр дагавартай. Харин дасгал хийж эхлэхээсээ 30 минутын өмнө ядаж нэг аяга ус уух хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Өдөрт хэдий хэмжээний ус уух ёстой нь хүний өндөр, биеийн жингээс хамааралтай байдаг байна. Мөн ус их агуулагддаг жимс ногоо хэрэглэдэг бол заавал тийм их хэмжээний ус уух шаардлагаггүй гэж үздэг. Хэт их ус уух нь таны амь насанд аюултай
ӨДӨРТ УУХ УСНЫ ЛИТР ХЭМЖЭЭ = ТАНЫ БИЕИЙН ЖИН КГ х 0,033
Кофе болон цайнд агуулагдах кафейнаас болж бие шингэнээ алддаг гэсэн цуу байдаг. Энэ нь худал гэдгийг судалгаагаар тогтоосон. Кафейн нь шээс хүргэж шингэн алдаж байгаа мэт санагддаг ч бие хэрэгцээт шингэнээ авчихсан байдаг байна.
Цангасан үедээ ус уух нь зөв. Гэхдээ бас цангаагүй байсан ч гэсэн балга ус ууж байх нь биед сайн.
Хоол идэж байхдаа ус уух нь тийм ч сайн биш юм. Хоол идэхийнхээ өмнө ус уух нь зөв. Ялангуяа өлөн элгэн дээрээ юм идэхээсээ өмнө заавал ус ууж байх ёстой.
эх сурвалж:womenshealthmag.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт