ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МҮОХ: Ерөнхийлөгчийнхөө асуудлыг холбоо нь өөрсдөө шийдэх ёстой

    Монголын хөлбөмбөгийн холбооны ажлын товч тайлан   /2011-2014 ОН/

    МХБХ-ны Ерөнхийлөгч Азийн болон Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны удирдах бүрэлдэхүүнд сонгогдож томилогдсон.

    2011 оны 1-р сард Катарын Дохад хуралдсан Азийн Хөлбөмбөгийн Холбооны ээлжит Их хурлаар Азийн Хөлбөмбөгийн Холбооны /AFC/ Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгогдож, өнөөг хүртэл монгол хүний оюун ухаанаар Ази тивийн хөлбөмбөгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, Монголын Хөлбөмбөгийн Холбооны төдийгүй Монгол улсын нэр хүндийг Ази тивийн Холбоонд өндөрт өргөж, нэр төртэй ажиллаж байна.

    2011 оны 5-р сард Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооноос /FIFA/ Б.Ганболдод, МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг өндөр түвшинд хариуцлагатай хийж гүйцэтгэж ирсэн болон МХБХ-ны Ерөнхийлөгчөөр төдийгүй Азийн Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүний хариуцлагатай албадад сонгогдсонтой нь холбогдуулан, түүнд илүү өндөр итгэл хүлээлгэж үзүүлж, FIFA-гийн Хөгжлийн Хорооны гишүүнээр томилж, дэлхийн улс орнуудын хөлбөмбөгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөрийн асуудлаар улирал тутамд хуралдаж, асуудал шийддэг хариуцлагатай албанд томилсон байна.

                Магтсан хүүхэн хуриман дээрээ

    Тус холбоо тайландаа Б.Ганболд ерөнхийлөгчөө ийнхүү магтаж бичжээ. Харамсалтай нь “Магтсан хүүхэн хуриман дээрээ” гэдэг шиг тэрээр авлигын хэргээр Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд унагаж орхилоо. Энэ асуудлаар Хөлбөмбөгийн холбоо тайлбар хийх нь бүү хэл өглөөнөөс эхлэн үүдээ дотроосоо цоожлон хэнийг ч оруулахгүй байна. Харин зарим нэг эх сурвалж “Б.Ганболдыг авлига авсан гэх мэдээллийг манайхан өөрсдөө өгсөн байх. Тус холбооны ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байгаа учраас санаатай энэ ажиллагааг зохион байгуулсан” хэмээн үзэж байгаа аж.    

    МҮОХ: Энэ асуудлыг тус холбооны ёс зүйн хороо шийднэ

    Авлигын хэрэгт холбогдоод байгаа Хөлбөмбөгийн холбооны дарга Б.Ганболдын асуудлыг Олимпийн хороо шийдэхгүй, тус холбоо манайд харьяалагддаггүй тусдаа байгууллага. Даргынхаа асуудлыг ёс зүйн хороо нь авч хэлэлцэх ёстой хэмээн МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан хэлэв. Ямартаа ч Олимпийн хороо энэ асуудал дээр хөндлөнгийн байр сууринаас хандах ажээ. Энэ дуулианаар МХБХ-ны үүдэн дээр гишүүд нь цугларч Их хурлаа яаралтай хуралдуулья хэмээн гарын үсэг цуглууж байна.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй