ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шинэ машин авахуулахын тулд Ферраригаа шатаажээ

    Тансаг Ferrari,  Lamborghini унах боломж хүн бүрт олддоггүй бол зарим хүмүүс ийм машинуудын цуглуулгатай, түүндээ сэтгэл ханамжгүй амьдрах аж. 

    Швейцари саятаны 20 настай хүү $245,000-ийн үнэтэй  Ferrari машинаа шинэчлэхийг хүссэн учир шатаасан байна. Тус машин түүний 15 ширхэг машины цуглуулгын нэг байсан бөгөөд бүгдийг нь аав нь худалдан авч өгсөн ажээ. Шатаасан машиных нь оронд аав нь дахин тансаг зэрэглэлийн машин авч өгнө байх гэж бодсон учраас тэр Германы өмнөд хэсэгт нөхдийн хамт очиж машинаа шатаажээ. 

    Харамсалтай гудамжны камерийн тусламжтай машинаа шатаасан залуус баригдсан ба мөрдөн байцаалтын үеэр машины эзэн залуу аавдаа машин нь таалагдахгүй болсоноо хэлж чадахгүй байсан учир тийм үйлдэл хийснээ тайлбарлажээ. Түүнд 1 жил 10 сарын турш хорих ял өгч, 32.000 ам.доллароор торгосон байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй