
АНУ-ын иргэн дөрвөн хүүхдийн эх Мери Холмес өнгөрөгч хоёрдугаар сард сугалаанд 188 сая доллар хожсон бөгөөд тус мөнгөө хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсрол, эрүүл мэнд, аялал, мөн өвчтэй хүүхдүүдэд хандив өгөхөөр хадгалсан байна.
Үүнээс гадна тэр нилээд хэмжээний мөнгийг найз залуу Ламарр Мак Доуг-ийг шоронгоос суллахад зориулсан байна. Мак Доу 8000 уут геройн хадгалж байсан хэргээр шоронд суусан юм. Харин Холмес гуравдугаар сард гурван сая ам.доллар төлж найз залуугаа шоронгоос сулласан байна.
Удалгүй түүний найз залуу дахин хар тамхины хэрэгт холбогдон баривчлагджээ. Холмес энэ удаад дахин зургаан сая доллар төлж найз залуугаа дахин шоронгоос сулласан юм. Түүний энэ үйлдлийг олон хүн шүүмжилсэн бөгөөд түүний хариулт болгож Холмес фейсбүүктээ ийм мэдэгдэл хийжээ: "Та нар миний биш өөрсдийнхөө мөнгөнд л санаа тавь. Миний найз залуу хар тамхичин биш, хар тамхины худалдаачин ч биш, гэхдээ та нар хэн нэгний амьдралыг шүүдэг хэн юм бэ? Би та нарын бүгдийн төлөө бурханд залбирах болно" гэжээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт