Хятадын төв банк өчигдөр /08-р сарын 11/ юанийн ханшаа 1,9 хувиар бууруулсан. Өнөөдөр юанийн Америк доллартай харьцах ханшийг ахин 1,6 хувиар буурууллаа. Ингэснээр юаний ханш бараг 4 хувиар буурч байгаа юм. Юанийн ханшийг бууруулах болсон нь үндэсний валютаа зах зээлийн үнэлгээтэй ойр байлгах үүднээс ханшийг унагасан гэж Ардын банкны албаны хүмүүс тайлбарлажээ. Эдийн засагчид АНУ, Европын холбоо, Япон зэрэг Бээжингийн том түнш орнуудаас бараа бүтээгдэхүүний эрэлт буурч байгаа тул бизнес эрхлэгчдээ дэмжиж юаний ханшийг бууруулсан гэж үзэж байна.
Юанийн ханш буурснаар бусад дэлхийн эдийн засагт нөлөөлж, валютийн дайн эхлэхээс санхүүгийн менежерүүд эмээж байна. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр газрын тосны үнэ 6 центаар хувиар буурч, нэг баррел нь 43.02 ам.доллараар болсон нь юанийн ханшийн уналтаас болсон гэж эдийн засагчид үзжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт