ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Архинд донтож байсан одууд

    Архи хэмээгч хор хүний биеийг хордуулаад зогсохгүй хувийн амьдрал, ажил, ааш зан, карьерыг сүйтгэдэг. Ийм хүнд үеийг туулж гарсан алдартай одуудын түүхээс хүргье

    1. Мел Гибсон 

    Кино зохиолч, Холливудын алдарт од Мел Гибсон 2006 онд согтуугаар машин жолоодож яваад баривчлагдаж байв. Энэ үйл явдал харин түүний хувийн амьдрал, карьерт нь сөргөөр нөлөөлсөн учраас тусгай эмчилгээнд явсаны ачаар тэр хорт зуршлаасаа салсан. 

    2. Линдсей Лоханн 

    Линдсей Лоханн ер нь муу зүйлсэд нилээд донтогч нэгэн. Өсвөр насандаа Линдсей сургуулийнхаа үдэшлэгт ч явдаггүй тун хүмүүжилтэй хүүхэд байсан ч 17 нас хүрээд архи тамхи хэрэглэж эхлэсэн байдаг. 

    3. Жейми Ли Куртис 

    Жүжигчин Жейми Ли маш их өвчин намдаагч болон архи хэрэглэдэг байв. Гэхдээ түүний донтолт тийм ч удаан үргэлжлээгүй бөгөөд бүсгүй энэ бүхнээс биеэ хурдан татаж авчээ. 

    4. Жонни Депп 

    Зарим хүмүүс түүнийг зөвхөн дэлгэцийн дүрээр нь амьдрал нь үргэлж дардан байсан мэт төсөөлдөг ч үнэндээ түүнд архинд донтож явсан үе бий. Магадгүй түүний энэ туршлага Карибийн тэнгисийн дээрэмчин киноны согтуу Жакийн дүрийг бүтээхэд нь тусалсан байж мэдэх юм. 

    5. Антони Хопкинс 

    Ханнибал лекторийн дүрээр Оскарын шагнал авсан алдарт жүжигчин Антони Хопкинс архинд хэт донтож байв. Тэр маш бага залуугаасаа ууж эхэлсэн бөгөөд нэг өглөө тэр өөр хотод ирчихсэн байсан ба юу хийж байгаа, яаж ирсэнээ ч ойлгохгүй болтлоо уусан байсан гэдэг. Үүнээс хойш тэр эмчилгээнд хамрагдаж, хорт зуршлаасаа салжээ. 

    6. Элтон Жонн 

    Өөртөө итгэлтэй болохын тулд тэрээр зөвхөн архи бус хар тамхинд хүртэл донтож байв. Хамгийн анх түүнд өөрийнх нь менежер кокайн санал болгосон аж. Энэ тухайгаа тэрбээр өөрөө ярихдаа, дараа нь гарах үр дагаврыг нь төдийлөн ухамсарлалгүй хэрэглэж эхлээд, удирдлагаас гарч донтсоныхоо дараа л юу болоод байгааг ойлгосон гэдэг. Элтон Жонны ДОХ-ын халдвар тээгч найз нь түүнийг хорт зуршлуудаасаа салахад тусалсан бөгөөд харамсалтай нь тэр найз нь бурханы оронд одсон юм. 

    7. Эминем 

    Түүний архинд донтсон тухай мэдээлэл хэзээ ч далд байсангүй. 2007 онд тэр бүр өдөрт 30 ширхэг эм, мөн архи хэрэглэж байв. 2005 онд тэр бүр тунгаа хэтрүүлсэнээс болж эмнэлэгт хүргэгдэж байв. Түүнийг архинаас гарахад сайн найз Элтон Жонн нь тусалсан аж. 

    8. Стив Тайлор

    Аеросмит хамтлагийн дуучин Стивен өдгөө 40 орчим жил хөгжмийн урлагт хувь нэмрээ оруулсаар буй. Тэрээр маш их завгүй ажилладаг байсан учраас ажилаасаа түр хөндийрөхийн тулд архи, хар тамхинд донтож карьерт нь энэ бүхэн тун сөргөөр нөлөөлж улмаар алдарт Аеросмит хамлагийн нэр хүнд унаж эхлэв. Тэрээр 1986 онд архи, хар тамхины хамаарлаасаа салж Аеросмитийн нэр хүндийг дахин сэргээхийн төлөө тэмцэж эхэлсэн. 

    9. Роберт Дауней 

    Магадгүй энэ жагсаалтын хамгийн гүн донтогч Роберт Дауней байх. Тэр гартаа хундагатай архи барихгүйгээр бүр унтаж ч чаддаггүй байв. Мөн тэр хар тамхи хэрэглэдэг байсан бөгөөд нэг үдэш гэртээ харих замдаа төөрч хөрш айлынхаа хүүхдийн оронд ороод унтчихсан байв. Гэхдээ тэр архинаас гарч чадсан. Архинаас гарч чадсан учраас л тэр Iron Man, Sherlock Holmes зэрэг гайхалтай кинонуудад дүрээ мөнхөлсөн билээ. 

    10. Билли Холидей 

    Түүний алдар нэр түүнд их дарамт, стрессийг үүсгэдэг байсан учир тэр их хэмжээгээр архинд донтох болж улмаар элэгний циръёзоор өвчилсөн юм. Эмч нар түүнд архи уухгүй байхыг зөвлөсөн ч түүний донтолт амийг нь авч одсон юм. Билли 1959 онд 44 насандаа нас барсан ч энэ цаг үеийн хамгийн алдартай дуучдын нэг хэвээр байгаа билээ. 

    11. Эрнест Хэмингуай

    Бие муутай, сэтгэцийн өөрчлөлттэй байх үедээ тэр архинд хэт донтсон байв. Сэтгэл гутралаас болж тэр сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлсэн ч эмнэлэгээс гарсаныхаа дараа тэр гар буугаар өөрийнхаа амийг егүүтгэсэн юм. 

    12. Робин Уиллиамс 

    Дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг Робин Уиллиамс 30 гаруй жил архи, хар тамхины донтолттой тэмцсэн юм. Нас барахынхаа өмнө тэр сэргээн засах клиникт хэвтэж эмчлүүлсэн ч үүнээс удалгүй, эрүүл үедээ амиа хорлож нас барсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй