ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    10 жил орон гэргүй хүмүүсийн зургийг авсаны эцэст эцгийгээ олжээ

    Гэрэл зурагчин Диана Кимийн эцэг мөн гэрэл зурагчин байсан бөгөөд охиныхоо хамгийн анхны багш байв. Харамсалтай нь эцэг эх нь салснаас хойш Диана аавтайгаа холбоо тасарсан байна. 

    2003 оноос хойш орон гэргүй хүмүүсийн зургийг авах төсөл эхлүүлж 10 гаруй жил зураг авчээ. Харин 2012 онд Хавайн Хонолулу-д гэрэл зураг авч байхдаа орон гэргүй хүмүүсийн дунд хүүхэд байхаасаа хойш уулзаагүй аавыгаа олжээ. 

    "Би аавтайгаа дахин уулзахыг маш их хүсдэг байлаа. Гэтэл нэг өдөр гэнэтийн санаандгүй байдлаар би аавыгаа олсон. Түүнтэй анх уулзахад түүний сэтгэцэд их өөрчлөлт орсон, асуусан асуултанд хариулах чадваргүй, бие нь их ядардсан байдалтай байсан. Заримдаа ойр хавьд нь хэн ч байхгүй үед аав хэн нэгэнтэй маргалдаж байгаа мэт ганцаараа ярьдаг байсан." хэмээн Диана Ким NBC сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

    (1988 онд Диана аавтайгаа)

    (2013 оны дөрөвдүгээр сарын 12)

    Диана аавдаа хоол хүнс авчирж өгдөг болж, яаралтай эрчимт эмчилгээнд хамрагдах шаардлагатайг нь хэлэхэд тэр эрс эсэргүүцсэн ч 2014 оны аравдугаар сард зүрх нь гэнэт муудсан учир зайлшгүй эмнэлэгт хэвтжээ. 

    Түүнтэй анх уулзахад түүний сэтгэцэд маш их өөрчлөлт орсон, асуусан асуултанд хариулахгүй, бие нь ядранги байдалтай байсан. 

    2014 оны зургадугаар 5

    "Би түүнийг өөрийн хамгийн дуртай ажилаа дахин үргэлжлүүлээсэй гэж хүссэн учраас хуучин зургийн аппаратаа өгсөн. Аавдаа одоо би хамгийн сайн сайхныг л хүсэж байна" хэмээн Диана Ким ярьсан байна

    Хэдхэн сарын дараа Дианагийн аавынх нь бие сайжирчээ. "Аавыгаа эрүүл саруул зогсож байгааг харах үнэхээр сайхан байна" гэж тэрээр ярилцлагандаа дурьджээ. 

    "Аав маань найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлж, эрчимтэйгээр ажил хайж эхэлсэн"

    Диана Ким аавтайгаа 

    "Амьдрал бол бэлэг. Би аавыгаа амьд мэнд байгааг харсандаа л үнэхээр их баярлаж байна. Мөн яг одоо хамт эрүүл саруул байгаагийнхаа төлөө бурханд талархаж байна"- Диана 

    Диана Ким аавтайгаа, 2015 оны долдугаар сарын 17

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй