
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжирлийг бууруулах, нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг багасгах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан нар мэдээлэл өглөө.
Шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах бөгөөд үүнээс 20 угсраа автобус, 40 троллейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус иргэдэд үйлчлэх юм. Таван цэгт шинэ чиглэл нээж, 20 угсраа, 30 дунд багтаамжийн шинэ автобусаар парк шинэчлэлт хийх гэж байна.
Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ сарын 22, 23, 29, 30-ны амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж замын хөдөлгөөнд оролцуулах юм.
Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэх нийтийн тээврийн шинэ сүлжээг дараахь байдлаар төлөвлөж байна. Үүнд:
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт