
Гэр бүл, найз нөхөд, ажлынхан гээд хүн амьдралынхаа турш маш олон төрлийн хүнтэй таарч, учирч байдаг. Тэд сайхан, муухай, хайрламаар, үзэн ядмаар олон дурсамж үлдээдэг. Гэхдээ эдгээр 3 төрлийн хүн таны амьдралд зайлшгүй байх хэрэгтэй.
Таны эсрэг хүн ямар ч хэрэггүй юм шиг санагдаж байж болох юм. Тэд амьдралд дээр заавал байх ёстой. Хоосон магтаал дундаас жинхэнэ үгийг тэд л хэлж чадна. Тэд таныг хэт өндрөөс буулгаж өгдөг. Шантарсан үед чинь эрч хүч өгч байдаг.
/“Soul mate” – Энэ үгийг англиас үгчлэн орчуулбал “сэтгэлийн найзууд” харин утгачилбал “Заяаны хань” гэсэн үг. Оксфордын тайлбар толинд “Таны дотоод сэтгэл болон сонирхлыг ойлгодог учраас та бусдаас онцгойлж үерхдэг хүн” гэж тайлбарладаг./
Тэд таны гэр бүл шиг л болж чаддаг. Зарим хүн тэдний атомууд хүртэл нэг нэгэндээ уусдаг гэж хэлдэг. Зарим нь өмнөх насандаа учирч байсан хүн ч гэж хэлдэг. Тийм хүмүүс ховор таардаг. Насан туршийн тань найз байж чадна.
Багш хүмүүс таны гэр бүл, найз, сургуулийн багш гэх мэт ямар ч хүн байж болно. Ертөнц бидний амьдралд олон багшийг илгээдэг. Тэд таны амьдралд урам зориг, эрч хүч хайрлахаар ирдэг. Гэхдээ тэр хүн заавал сайн хүн байх албагүй. Түүний сайн чанар таныг чиглүүлж өгдөг. Та авахаа авч, хаяхаа хаях хэрэгтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт