ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хамгийн эртний өдөр тутмын эд зүйлс

    МЭӨ он тооллын үед бидний өдөр тутам өмсөж зүүдэг, гоёж гангардаг эд зүйлс анх үүссэн байдаг. Тэдгээр зүйлсийг эртний хүмүүс анх ямар загвартай урлаж, хэрэглэж байсныг сонихоцгооё. 

    Анхны оймс (1500 жилийн настай)

    Эртний Грекчүүд өөрсдийн өмсдөг байсан сандааланд зориулж хийсэн тус ноосон оймс 19-р зуунд олджээ. 

    Гараар бичсэн жор (5000 настай)

    Сумеричуудын хэрэглэдэг байсан шар айрагны жор МЭӨ 3000 онд хамаарна. Тус шар айраг маш хүчтэй бөгөөд дотор нь талхны үйрмэг хөвдөг байв. 

    Хамгийн эртний нарны шил 800 жилийн настай 

    Дэлхийн хамгийн эртний нарны шил Канадын Баффин арлаас олдсон. Судлаад үзэхэд энэ нь цас орсон үед хурц нарны гэрлээс хамгаалах зориулалттай цасны шил байсан байна. 

    Хүний биеийн хэлбэртэй баримал (35.000-40.000 жилийн настай)

    "Venus of Hohle" нэртэй тус баримал нь хүний биеийн хэлбэрээр урласан анхны уран баримал юм. Аварга том зааны ясаар хийсэн энэхүү баримал Герман улсаас олдсон. 

    Хамгийн эртний гутал (5500 жилийн настай)

    Үхрийн ширээр хийсэн энэхүү нэн эртний гутал Армен улсын нутаг дэвсгэрээс олдсон. Харин нөгөө өрөөсөн гутал нь олдоогүй. 

    Хамгийн анхны хөгжмийн зэмсэг (40.000 жилийн настай)

    40.000 жилийн настай тас шувууны ясаар хийсэн бишгүүр хөгжим өмнөд Германаас олджээ. 

    Хамгийн эртний өмд (3300 жилийн настай)

    Хамгийн эртний өмд 3300 жилийн настай бөгөөд Хятадын баруун хэсгээс олдсон. 

    Хамгийн эртний боловсон нойл (2000 жилийн настай)

    Эфэсус буюу Туркийн эртний хот ийм боловсон нойлтой байжээ. Тус суудал доогуур ус урсдаг байсан бөгөөд бохирыг зэргэлдээ гол руу урсгадаг байв.

    Хамгийн эртний хөхний даруулга (500 жилийн настай)

    Дэлхий дээр хөхний даруулгыг хамгийн анх Австри-д 1390-1485 онд хэрэглэж байв.  

    Хамгийн эртний хиймэл хөл (3000 жилийн настай)

    3000 жилийн өмнө Египтэд хэн нэгнийг дахин хөл дээр нь зогсоход туслахын тулд хиймэл хөл зохион бүтээжээ. 

    Хамгийн эртний түрийвч (4500 жилийн настай)

    Германаас олдсон хамгийн эртний 4500 жилийн настай түрийвчийг нохойн шүдээр хийсэн байдаг. 

    Хамгийн эртний бэлгэвч (370 жилийн настай)

    1640 онд Шведэд хоньны арьсаар бэлгэвч хийж байжээ. Тус бэлгэвчийг дахиж хэрэглэж болдог байсан ба бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд хэрэглэх заавар нь  дагалдаж ирдэг байжээ. Бэлгэвчийг бүлээн сүүгээр ариутгадаг байв. 

    Хамгийн эртний бохь (5000 жилийн настай)

    5000 жилийн өмнө Финляндчууд бохь зажилдаг байжээ. Тус бохь нь хус модны хальсаар хийгдсэн амны хөндийн өвчлөлөөс сэргийлэх зориулалттай байв. 

    Хамгийн эртний зоос (2700 жилийн настай)

    Дэлхийн хамгийн эртний зоос Туркийн эртний Хелленик хотоос олдсон юм. Зоосны зөвхөн нэг талыг арслангийн толгойтой хэвлэсэн байдаг. 

    Хамгийн эртний бөмбөрцөг 510 жилийн настай

    Тус эртний бөмбөрцгийг тэмээн хяруулын өндөгний гадаргуу дээр нямбай гэгч нь урлажээ. Уг гарвал, хэзээ хийгдсэнийг нь нарийн тогтоохоос өмнө 2012 онд Лондонгийн газрын зургийн худалдааны үеэр тус бөмбөрцөг худалдаалагдсан юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй