ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Муаммар Каддафигийн хүүд цаазын ял оноожээ

    Ливийн ерөнхийлөгч асан Муаммар Каддафигийн хүү Сайф Али-Ислам болон холбогдох бусад найман хүнд 2011 онд Ливи-д гарсан иргэний дайнтай холбогдуулан цаазын ял оноолоо. 

    Тэрээр Зинтан хотын босогчдын бүлгэмд хоригдож байгаа бөгөөд түүнийг суллахаас татгалзсан байр суурьтай байгаа учраас шүүхийн шийдвэр гарах үед Сайф Али-Ислам шүүх танхимд байгаагүй аж. 

    2011 онд тэрээр эцгийнх нь дэглэмийг эсэргүүцсэн жагсаал дэгдэж байх үед улс орныхоо ирээдүйн тухай үзэл бодлоо илэрхийлж байв "Ливид удахгүй иргэний дайн гарна. Бүх Ливи задрах болно. Бид өөрсдийгөө гудамжинд хөнөөлдөн тэмцэх болно. Энэ улсыг эв нэгдэлтэй, зохион байгуулалттай болгохын тулд дахин 40 жил бидэнд хэрэгтэй." хэмээн ТВ-ийн дуран руу хуруугаа чичлэн ярьж, иргэдийн үймээн самууныг улс төрийн хуйвалдаан мэт ойлгуулж ярьж байсан нь иргэдийн дургүйг ихэд хүргэсэн гэдэг. Мөн түүнийг эцгийнхээ 42 жилийн дарангуйлалыг үргэлжлүүлнэ хэмээн Ливийн иргэд үзэж байжээ. 

    (2011 оны 11 дүгээр сард тэрээр иргэд рүү хуруугаа чичин ярьсаныхаа төлөө хуруугаа тасдуулсан юм)

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй