ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амжилтад хүрсэн хүмүүсийн өөрсдөөсөө асуудаг 8 асуулт

    Амжилтад хүрсэн хүмүүсийн өөрсдөөсөө асуудаг эдгээр 8 асуултыг та өөрөөсөө асууж үзээрэй. Таныг амжилтад хүрэхэд туслана.

    1. Та хэдэн цагаас босдог вэ?

    Нэг өдөрт 24 цаг байдаг. Та бүгдийг нь ашиглаж болно. . — Jeffrey Immelt, General Electric-ийн удирдагч

    Хэдэн цагаас босдог нь тийм ч чухал биш. Цагаа хэрхэн үр ашигтай зарцуулдаг нь амжилтад хүрэхэд хамгийн чухал байдаг.

    2. Ямар шийдвэр гаргадагаа болих вэ?

    Би амьдралаа цэгцлэхийг үнэхээр хүсч нийгэмд хамгийн сайнаараа үйлчлэхийн тулд байж болох хамгийн цөөхөн шийдвэрүүд гаргадаг болох хэрэгтэй байсан.  — Mark Zuckerberg,  Facebook-ийн удирдагч

    Хэдэн сарын өмнө Zuckerberg-ээс асуусан "Яагаад өдөр болгон саарал футболка өмсдөг юм бэ?" гэсэн асуултын хариулт үүний учрыг хэлж өгнө. Тэрээр "Өглөө босоод ямар хувцас өмсөх вэ гэх мэт жижиг зүйлд шийдвэр гаргаж энерги алдахыг хүсдэггүй" гэжээ. Гол санаа нь шийдвэр гаргах гэж энерги зарцуулна, энерги бол хязгааргүй зүйл биш. Хэрэггүй юманд энерги зарцуулахын оронд гол зорилгодоо анхаарах хэрэгтэй.

    3. Та юунаас айгаа вэ?

    Чи удахгүй үхнэ гэж бодох нь ямар нэгэн зүйлээ алдана гэсэн айдсаа таягдан хаях хүч болдог. — Steve Jobs,  Apple-ийн удирдагч агсан

    Дэлхийн хамгийн нэр хүчирхэг брэнд болсон Apple-ийг үүсгэн байгуулагч амжилтад хүрэхийн тулд юунаас ч айгаагүй. 1996 онд компани нь дампуурлын ирмэгт тулж, эхний жилдээ нэгхэн долларын цалинтай ажиллаж байсан ч хоёр дахь жилээс дэлхийн түүхэн дэх хамгийн хурдан борлуулагдаж байсан компьютерийг зохион бүтээж чадсан юм. Түүний оронд өөр хүн байсан бол хийхээсээ айж бүгдийг хаях байсан байх.

    Юунаас нь айгаа вэ? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Хийх хүслийг чинь ямар айдас чөдөрлөөд байгааг мэдэж тэр айдастайгаа нүүр тулах цаг болсон.

    4. Өнөөдрийн хамгийн чухал ганц л зорилго чинь юу вэ?

    Чи үүнийг насан туршдаа хийхгүй. Хэсэгхэн хугацаанд хийх байх. Тэгэхдээ чин сэтгэлээрээ маш сайн хийх хэрэгтэй. Хэрэв үнэхээр сайн хийж чадсан бол хүн болгох харж тэд таныг дараагийн шат руу гаргана.— Terry Lundgren,  Macy-ийн удирдагч

    Буруу ойлгох хэрэггүй. Амьдралын чинь зорилго чухал л даа. Гэхдээ хамгийн амжилттай удирдагчид өнөөдөр урд нь байгаа жижиг зорилгоо биелүүлэхэд анхаардаг байсан.

    Өнөөдөр, өнгөрсөн долоо хоногт, өнгөрсөн сард юу хийж бүтээж амжуулсан бэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Сарын дараах зорилгодоо хүрч чадахгүй бол хэзээ ч жилийн дараах зорилгодоо хүрч чадахгүй. Өөрт оногдсон хийх ёстой ажлаа чадах чинээгээрээ хийх хэрэгтэй. Тэгж байж амжилтад хүрнэ.

    5. Ямар хэцүү зүйлийг хангалттай хийхгүй байна вэ?

    Би зөвхөн өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд байхыг хүсдэггүй. Би компаниа амжилтад хүргэх зүйлүүдийг хийх дуртай. Өөрийнхөө дуртай зүйлд тийм ч их цаг зарцуулдаггүй.  Michael Dell, Dell Computers-ийн удирдагч

    Дуртай зүйлээ хийх нь амжилтын үндэс гэж хэлдэг хүмүүстэй зөрөх хэрэгтэй. Дургүй ч гэсэн таны зорилгод хүрэхэд туслах уйтгартай ажлыг хийх л хэрэгтэй. Үүнийг хийсний дараах үр дүн нь танд чухал.

    6. Ямар амархан зүйлийг хэт их хийдэг вэ?

    Хэцүү ажлыг хамгийн түрүүнд нь хий. Амархан ажил аяндаа бүтнэ.  —  Дейл Карнеги зохиолч

    Дейл Карнегийн амжилтад хүрсэн зарчим. Амархан хийдэг ажлаа жагсаагаад үз. Ихэнх нь хамгийн түрүүнд өглөө хийгддэг ажлууд байх вий. Харин хүнд ажлаа үдээс хойш, эсвэл маргааш гэж хойшлуулсаар байдаг. Эхлээд хүнд ажлаа хийчих хэрэгтэй. Бусад ажлууд мэдээж амархан учраас таны ажил бүтчихлээ л гэсэн үг.

    7. Та үүнийг үнэхээр худалдаж авах хэрэгтэй юу?

    Дүрэм №1. Мөнгө бүү үр Дүрэм №2. Нэгдүгээр дүрмийг хэзээ бүү март.  — Warren Buffett, Berkshire Hathaway-ийн удирдагч

    Хэмнэх нь орлогоо нэмэгдүүлэхээс илүү ашигтай байдаг.  Хар ухаанаар бодоход ямар ч ялгаагүй мэт боловч энэ бол амьдрал дээр батлагдсан хууль юм. Олсон хэрээрээ үрээд байвал хэн ч амжилтад хүрч чадахгүй.

    8. Сайжруулах хэрэгтэй өөрчлөлтүүдээ хэрхэн хийх гэж байна?

    Шантралгүй тэмцэх чадвараас илүү амжилтад хүрэх чадвар байдаг гэж бодохгүй байна. Энэ чадвар бүх зүйлд хамааралтай. Байгальд хүртэл хамаатай.  — John D. Rockefeller, Standard Oil-ийн үүсгэн байгуулагч

    Асуултыг уншаад хэрхэн хариулах талаар бодож байна уу? Ажил, бизнес, эрх мэдэл зэрэг өөрчилж сайжруулахыг хүсдэг зүйлүүдээ мэдэх хэрэгтэй. Илүү хурдан, илүү сайн, гэхдээ тогтмол сайжруулах хэрэгтэй. Нэг л өдөр том өөрчлөлт танд ирэх болно.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй