Тус тогтнолын баярынхаа хүрээнд Сингапурчууд тэнгэрт тийрэлтэт онгоцуудыг хөөргөж олон арван мянган хүн үүнийг үзэж сонирхсон байна.
Цугласан олны сэтгэл маш ихэд хөдөлж иргэний тангарагаа хамтдаа чангаар уншиж, төрийн дууллыг дуулалдаж байв.
Малайз улсаас салж тусгаар тогтнолоо зарласанаас хойш 50 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Их Британийн колонид байсан Сингапур улс улс төр, үг хэлэх хатуу бодлогын дор дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хүчирхэг эдийн засагтай улсын нэг болтлоо хөгжжээ.
Сингапурчууд ойн баярынхаа хүрээнд дөрвөн өдрийн амралт орон даяар зарласан байна. Мөн тэмдэглэлт баярын үеэр Сингапурын "эцэг" хэмээгдэх 1990 он хүртэл төрийн эрх барьсан Ли Куан Ю агсан-д хүндэтгэл үзүүлсэн юм.
Сингапурын төв талбай энэ үед улсынхаа билэгдэл өнгө буюу улаан өнгөөр дагнан хувцасласан хүмүүсийн далай мэт болсон байв. Жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг ч энэ жил 50 насны ойн баяраа тэд онцгой ач холбогдол өгчээ.
Сингапурын агуу удирдагч, хөгжлийн замд хөтөлсөн эцэг Ли Куан Ю-гийн хүү ерөнхий сайд Ли Хсиэн Луун : "Энэ 50 жилийн хугацаанд бид хүссэн өндөрлөгтөө хүрч чадлаа. Энэ гайхалтай он цагийг эргэн санахад, хөгжлийг бүтээсэн хүмүүст асар их талархаж байна." хэмээн өгүүлсэн байна.
(Ойн баярт 50 тийрэлтэт онгоц оролцжээ)
(Сингапурын зэвсэгт хүчний нэгж мөн хүндэтгэл үзүүлсэн байна)
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт