ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жинхэнэ найзуудын хийдэг 3 үйлдэл

    Бидэнд багын, байрны, цэцэрлэгийн, сургуулийн, оюутан гэх мэт маш олон найзууд байдаг. Зарим нэг нь өдөр болгон уулздаг ч гэсэн зөвхөн "найз" гэсэн нэр зүүсэн байх нь бий. Зарим нь сардаа нэг уулздаг ч гэсэн жинхэнэ найз байж чаддаг. Жинхэнэ найз гэж хэн бэ?

    1. Жинхэнэ найзууд үргэлж чамд цаг гаргаж чаддаг

    Ажил, гэр бүл гээд ямар ч их ажилтай байсан танд зориулж цаг гаргаж чаддаг хүмүүс бол жинхэнэ найзууд байдаг. Хэрэв тэгж чадахгүй бол удахгүй танилын төдий л болох магадлал өндөр гэсэн үг.

    2. Жинхэнэ найзууд чамайг хангалттай, болсон гэдгийг хэлж өгдөг

    Заримдаа таны хувийн хэрэгт хэтэрхий ороод байгаа юм шиг санагддаг байж болох юм. Гэхдээ үнэхээр болохгүй, хэрэггүй үйлдлийг чинь жинхэнэ найзууд л хэлж өгч чадна. Тэд тухайн үйлдэл таны амьдралд хэрэгтэй үгүйг хөндлөнгийн хүний нүдээр харж зөвлөж байдаг. Тэдний үгэнд эмзэглэх хэрэггүй. Үнэхээр үнэн үг хэлж өгч байгаа юм шүү.

    3. Жинхэнэ найзууд чамайг өөрийнхөөрөө байлгадаг

    Тэд таны "гаж" үйлдлүүдээс санаа зовдоггүй. Байгаа чигээр чинь л найзалж чадна. Гэхдээ 2 дахь үгийг санаж байгаа биз дээ. Хэрэв хэтрүүлвэл тэд таныг болиулах болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй