ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хойд Солонгос өөрийн гэсэн цагийн бүстэй болно

    Хойд Солонгос өөрийн гэсэн цагийн бүстэй болохоор болжээ. "Пеньяны цаг"  8-р сарын 15-нд тэдний 70 жилийн ойгоор цагийг 30 минутаар хойшлуулана гэж Хойд Солонгосын KCNA агенлаг мэдээллээ. "Японы түрэмгийлэгчид Солонгосын 5000 жилийн түүх, соёлыг устгаж, даралж цагийн бүсийг өөрчилсөн" гэж тэд мэдээлжээ. Хойд Солонгосчууд дэлхий нийтийн хэрэглэдэг Христийн мэндэлсэн өдрийг тоолдог цаг тооллыг ашиглалгүй "Жүчэ" цаг тоолол буюу тэдний удирдагч байсан Ким Ил Сунг төрсөн өдрөөс эхлэн тоолж эхэлсэн цаг тооллыг ашигладаг. Энэ жил "Жүчэ" цаг тооллын 104 он юм. 

    Ингэснээр Хойд Солонгосын цаг GMT+08:30 болж Өмнөд Солнгос, Японы цагаас 30 минутын зөрөөтэй болно.

    Өмнөд Солонгос 1954 болон 1961 онд одоогийн Хойд Солонгосын шилжих GMT+08:30 цагийн бүстэй байсан. Үе үе уг цагийн бүс рүү шилжүүлэх тухай асуудал сөхөгддөг байна. Хамгийн сүүлд гэхэд 2013 онд энэ талаар сөхөгдөн яригдаж байжээ.

    Өмнөд Солонгосын Шилжих Хөдөлгөөний Яамны хэвлэлийн төлөөлөгч Солонгосын цаг Японы дарангуйллаас болж өөрчлөгдсөн тухай сэтгүүлчийн асуултад "Сөүлийн цаг нь практик үндэслэл дээр солигдсон болохоос Японы колончлолтой хамаагүй" гэж хариулжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй