ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Далайн эрэг үү эсвэл уул уу? /Сэтгэлзүйн асуулт/

    Та далайн эргийг сонгох уу уулыг сонгох уу? Сонголтоор нь хүний зан чанарыг тодорхойлж болох талаар Виржиниа Их Сургуулийн сэтгэл зүйчид судалгаа хийж сонирхолтой дүгнэлтэд хүрчээ.

    Хэрэв та далайн эргийг сонгосон бол ихэнх хүмүүстэй адилхан сонголт хийжээ.

    • Далайн эргийг сонгосон хүмүүс нь нээлттэй, хөгжилтэй, олны дунд байх дуртай хүмүүс байдаг байна.
    • Уулыг сонгосон хүмүүс далайн эргийг сонгосон хүмүүсээс илүү бүрэг, даруухан, ичимхий байдаг байна.

    Гэхдээ далайг сонгосон хүмүүс нь илүү аз жаргалтай, уулыг сонгосон хүмүүс нь уйтгартай, гунитай гэсэн ойлголт биш, энэ бол зөвхөн тухайн хүний хувийн зан чанарын онцлог юм гэж судалгааны багийнхан дурджээ. Жишээ нь далайн эргийг сонгосон хүмүүс нь ганцаараа байхаас айж, ганцаараа байх үедээ аз жаргалгүй болж, уулыг сонгосон хүмүүс нь олон хүнтэй, дуу шуугиан ихтэй газраас залхаж мөн адил аз жаргалтай байж чаддаггүй байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй