
Хүн үхсэний дараа хүний биед гарах өөрчлөлт хэд хэд бий.
Анагаах ухааны үүднээс үхлийг тайлбарлавал, хүний зүрх зогсход тархинд цус хүрхээ больж, үүнээс 10 секундийн дараа хүн нэг мөр амьсгал хураадаг байна.
Гэхдээ хүний зүрх тархины үйл ажиллагаа ийнхүү зогссон ч минут, цаг, сарын хугацаатайгаар хүний биед тодорхой өөрчлөлтүүд явагдаж байдаг.
Булчин
Зүрхний үйл ажиллагаа зогсох нь хүний булчингийн үйл ажиллагааг гэнэт өөрчлөлтөд оруулдаг. Ийм учраас булчин тархины оролцоогүйгээр саажих, татваганах гэх мэт амьд хүн шиг хөдөлгөөн хийх тохиолдол бий.
Үс хумс
Хүн үхсэн ч үс хумс ургасаар байдаг гэсэн түгээмэл эндүүрэл бий. Үнэндээ энэ нь шинээр бий болж буй үс хумс биш, хүний бие ямар ч чийггүй болж арьс хатингарших тусам үс хумсны далд байсан хэсгүүд ил гарч ирж буй юм.
Дуу хоолой
Хэн нэгнийг та нас барсан гэж бодтол, гэнэт хурхирах санаа алдах мэт чимээг тэд гаргавал та яах вэ? Мэдээж айж сандарна. Гэхдээ зүрх, тархины үйл ажиллагаа зогссоны дараа хүний уушиг үлдэгдэл амьсгал, агаараа амаар дамжуудан гадагшлуулдаг.

Тархины үйл ажиллагаа
Хүний зүрх зогсож, амьсгал хураасан ч хүний тархи үүнээс нэг минут орчмын хугацаанд амьд байдаг. Энэ хугацаанд тархи амьд байхын тулд хүчил төрөгч, шим тэжээлийг хүний бүх биеэс хайдаг. Эсвэл зөв эм бэлдмэл эмчилгээний тусламжтай, тархины энэ амьд байдлыг хэдэн цаг эсвэл өдрөөр уртасгаж болдог.
Хоол боловсруулах үйл ажиллагаа
Амьсгал хураахтай зэрэгцэн хүний гэдэс ходоодонд байдаг бактери нэгэн зэрэг хамт үхдэг гэсэн үг биш. Тэд гэдэс ходоодонд хэсэг хугацаанд амьдарч хүний биеэс илүүдэл хийг гадагшлуулж байдаг.
Арьсны өөрчлөлт
Хүний арьсны эд эсүүд хамгийн сүүлд үхжиж дуусдаг. Учир нь биеийн гадаад хэсэгт тэд хамаарагддаг.
Шээс ялгаралт
Хүний тархины үйл ажиллагаа мөн шээс ялгаруулалтыг удирддаг. Ийм учраас хүн нас бархад булчин амарч, давсаг хаагч булчин нээгдэж нас барсаны дараа давсган дахь илүүдэл шингэн биеэс гадагшилдаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт