ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хорт хавдрын улмаас хэвлий дэх үрээ авахуулах гэж байсан модель ийнхүү тэмцжээ

    Эмэгтэй хүн хөл хүнд болно гэдэг эрүүл мэндийн хувьд маш чухал асуудал. Харин хорт хавдар туссан үедээ хөл хүнд болно гэдэг бүр байж боломгүй асуудал мэт. 

    Латви улсад төрсөн Канад модель Elizaveta Bulokhova 2014 онд хөл хүнд байх үедээ эрүүний ясны хорт хавдар туссанаа олж мэдэв. Тэр Амстердамд нөхөртэйгөө амарч байх үед гэнэт шүд нь унаж эхэлсэн бөгөөд, шүдний өвчин гэж бодсон нь эрүүний хорт хавдар гэж оношлогдов. Ийнхүү тэрээр химийн хүчтэй эмчилгээнд цаг алдалгүй орж эхлэх шаардлагатай болсон бөгөөд эмчилгээ эхэлхээс өмнө хүүхдээ авахуулахыг эмч нар түүнээс шаардаж байв. 

    "Хүү минь хэвлийд байхдаа маш хөдөлгөөнтэй байсан. Би түүнээс ээжийгээ бага ядраагаарай, хэт хүчтэй хөдөлгөөн битгий хийгээрэй гэж гуйхад тэр гэнэт хөдөлхөө больчихсон. Миний хүү ээжийгээ маш сайн сонсож байсан. Хувь тавилан надад юу бэлдсэн, би тэр бүхэнтэй нүүр тулахад бэлэн байсан учраас би хүүгээ төрүүлэхээр шийдсэн. Миний хүү надад ирэхээр миний хэвлийд бүрэлдэж эхэлсэн байсан учраас, би түүнийгээ төрүүлэх л ёстой гэж бодсон" хэмээн модель бүсгүй Daily Mail-д өгсөн ярилцлагандаа өгүүлсэн байна.

    Бяцхан Валентин хүү 10 долоо хоногийн өмнө эсэн мэнд төрсөн бөгөөд Elizaveta Bulokhova химийн эмчилгээнд орж, эрүүнийхээ 95 хувийг авахуулсан байна. Түүний биеийн байдал сайн байгаа бөгөөд Vice сэтгүүлд ярилцлага өгч гэр бүлийнхээ хамт зургаа нийтлүүлжээ. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй