ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төрөхдөө одой, үхэхдээ аварга биет эр

    Адам Рейнэр бол амьдралдаа одой ч байж үзсэн, аварга биет ч байж үзсэн цорын ганц хүн юм. Тэрээр 1899 онд Австри-д хэвийн өндөртэй эцэг эхийн гэр бүлд мэндэлжээ. Адам 19 настайдаа ердөө 112 см биетэй байсан бол 21 наснаас эхэлж огцом өсөж 31 нас хүрэхдээ180 см болсон байв. 

    Ер бусын энэ үзэгдэлд гайхсан эмч судлаачид Адамын хэвийн бус өсөлтийг судлахад, түүний өнчин тархины булчирхайнд өсөлтийн гормоныг хэт ялгаруулдаг хорт хавдар үүссэн байв. Эмч нар түүний өнчин тархинаас хавдрыг салгах мэс засал хийсэн ч, түүний өсөлт бүрэн зогссонгүй харин арай удаашралтайгаар үргэлжилсээр байв. 

    Харамсалтай нь Адам амьсгал хураах хүртлээ өссөөр байсан бөгөөд хэт өндөр бие нь түүний эрүүл мэндэд хэд хэдэн ноцтой асуудлыг учруулан, улмаар тэр хэвтэрт байдаг болов. Ийнхүү тэрээр 51 насандаа 210 см болж, насан өөд болсон юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй