ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нүүр будалтын 10 заль

    Заавал өндөр үнэтэй, брендийн бүтээгдэхүүний тусламжтай та гоё сайхан харагдах албагүй. Харин нүүрнийхээ өө сэвийг хэрхэн амжилттай далдлах аргыг суралцах нь илүү үр дүнтэй юм.

    1. Нүднийхээ доод зовхийг анхааралтай будах 

    Ихэнхи бүсгүйчүүд өө дарагчийг нүднийхээ доод зовхинд тэр чигт нь түрхдэг. Харин нүдний доод хэсгийн өөг далдлах шилдэг арга бол унжсан эсвэл цэлхгэр арьстай хэсэгт бараандуу өнгийн крем түрхэж, зовхины дотор хэсэгт цайвардуу өнгийн крем түрхэх юм. 

    2. Нүдэндээ цайвар өнгийн будгийг анхааралтай хэрэглэх 

    Ихэнхи хүмүүс нүдэндээ тодруулагч буюу цайвар өнгийн будгийг хамгийн сүүлд тавьдаг. Тодруулагч будгийг хамгийн эхэлж тавиад үүний дараа бараан өнгийн үндсэн будгуудаа түрхээрэй. 

    3. Нүдээ том харагдуулах арга 

    Энгийнээр хэлвэл ямар нэг юмыг том харагдуулахыг хүсвэл цагаан өнгө, харин жижиг нарийхан харагдуулмаар байвал хар өнгө сонго. Нүдээ байгаагаас нь том харагдуулахыг хүсэж байвал цагаан өнгийн харандаагаар хүрээл. 

    4. Дотор хүрээ 

    Зовхи, сормуусныхаа дотор хэсгийг зөөлөн харандаагаар хүрээлж тодруул. Нүүрээ будаагүй байсан ч нүд тодорч харагдах болно. 

    5. Сормуусаа дэрвийлгэх нууц 

    Сормуус дэрвийлгэгчээ сормуусныхаа угт тулгаад 3-5 секунд үсний сэнсээр үлээлгэ. Та бүхэл өдөржин дэрвэгэр сормуустай явах болно. 

    6. Зовхиныхоо хэмжээг богино хугацаанд томруулах арга 

    Зөөлөн ягаан туяатай хуурай харандаагаар хөмсөгнийхөө зурагт үзүүлсэн хэсгийг хөнгөхөн зурж тодруулж, мэдэгдэхгүй болтол нь сайтар тараагаарай. 

    7. Контураа буухаас нь хамгаалах 

    Нүднийхээ яг доод хэсэгт бага зэрэг нунтаг пудр түрх. Контур доош буухаас сэргийлэх хамгийн найдвартай арга. 

    8. 3D уруултай болох 

    Уусалттай 3D өнгийн уруул бүтээхийг хүсэж байгаа бол доод уруулынхаа төв хэсэгт уруулын будгынхаа өнгө дагуу, бага зэрэг цайвар нүдний тень түрхээрэй. 

    9. Өө сэвийг ямар ч мэдэгдэлгүй далдлах 

    Нүүрэн дээрх өө сэвийг далдлахын тулд мэдээж зориулалтын өө дарагч ашиглана. Гэхдээ өө дарагчийг багц, порлооноор биш, хурууны өндгөөр тараах нь натурал харагддаг. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй