Энэтхэг улсад түгээмэл дэлгэрсэн шашны гаж ёс заншлуудын талаар танд хүргэж байна.
1. Өөрийгөө ороолгох

Исламын шашны хуанлийн эхний сар болох Мухарам бол Карбалачуудын тэмцэлдээний үе юм. Энэ үеэр Энэтхэгийн Шиа муслимчууд Матам хэмээх хутга мэстэй гинжээр өөрсдийн биеэ ороолгож хүндэтгэл, гашуудлаа илэрхийлдэг.
2. Хүүхэд шидэх

12-дугаар сар бүр, гэрлэсэн хосууд 1000 гаруй нялх хүүхдийг сүмийн дээвэр дээрээс сүмийн урд цугларсан олон руу доош шидэж, тэнд цугласан хүмүүс том даавуун дээр хүүхдийг тосон авдаг. Хүүхдийг хэр хүчтэй шиднэ, тэр хэмжээгээр тухайн гэр бүлд аз ирнэ хэмээн тэд итгэдэг.
3. Эмэгтэй нялх хүүхдийн аминд хүрэх

Энэтхэгийн соёлд эмэгтэй хүүхдээс илүү эрэгтэй хүүхэд хүндтэй байр суурь эзэлдэг. Ийм учраас Энэтхэгт охин хүүхдийг тусгай заншлын дагуу алах эсвэл голд живүүлэх явдал нилээд бий.
4. Арьсаар дүүжлэгдэх

Энэтхэгийн өмнөд хэсэгт "Дүүкам фестивал"-ийг тэмдэглэдэг. Тус баярын үеэр хүмүүс биеийн арьсаа цоолуулж дүүжлүүлэн Кали бурханд хүндэтгэл үзүүлдэг.
5. Хэлний цоолтуур

Энэ шашны баярт оролцогсод мод, ган төмрөөр хийсэн хурц үзүүртэй зүйлээр өөрийн хэлийг сүлбэдэг. Ийм гол ёслолын дараа бүжиг бүжиглэж баярлалддаг.
6. Астра Пужа

Наврати Пужагийн энэ өдөр хүмүүс өөрсдийн эд хэрэгсэл, алх дөш зэрэгт сүслэн мөргөл үйлддэг
7. Тамил Наду дахь бухтай тулалдагчид

Энэтхэг бухтай тулалдагчид бол маш амь өрссөн ажлыг хийдэг. Учир нь эрчүүд бухны aрaaс өөрсдөө хөөцөлдөн эвэрнээс нь барьж авч оноо авдаг.
8. Тамил Наду дахь галан дээр алхагчид

Драупадид хүндэтгэл үзүүлэх Тээмити ёслолын нэг хэсэг болох улангассан цог, гал дээгүүр алхаж гарах нь аз авчирдаг гэж тэд үздэг.
9. Амьтантай гэрлүүлэх ёслол

Хэрэв эмэгтэй хүүхэд төрөхдөө ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй төрвөл, буг чөтгөрийн хорлол болсон гэж үзэн ямар нэг эмнэлгийн тусламж үзүүлэхийн оронд нохой зэрэг амьтантай гэрлүүлэх нь домыг арилгадаг гэж үздэг.
10. Махарашта дахь үхрийн гишгэлдээн

Энэтхэгт үхэр гэдэг амьтан тун хүндтэй байр суурь эзэлдэг. Тийм учраас Махараштад үхрээ чимэглэн, гоёж өөрсдөө тэдний зам дээр хэвтэн, асар олон үхрэнд гишгүүлдэг ёслолыг үйлддэг.
11. Махарашта, Ассам-д зохион байгуулагддаг мэлхийн хурим

Газар тариалан эрхлэгчдэд бороо хур гэдэг нэн түвэгтэй асуудал. Тийм учраас тэд газар дэлхийг аргадхын тулд мэлхийг хооронд нь гэрлүүлдэг.
12. Энэтхэг маягийн "Өлсгөлөн тулаан"

Hunger Games /Өлсгөлөн тулаан/ кинонд гардаг шиг цугласан олон шөнө дунд хүртэл бие биенийхээ толгойруу цохилцдог.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт